“Risk Advisory Group” зөвлөх үйлчилгээний байгууллагаас дэлхийн хамгийн хаалттай орны жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг гаргахын тулд юуны өмнө Засгийн газар нь хэр нээлттэй бодлого явуулж буйг үндэслэсэн байна.
Тухайлбал, мэдээлэл нь олон нийтэд хэр хүртээмжтэй байдаг, мэдээллийн чанар чансаа болон шинэ мэдээллийг хялбар хурдан хугацаанд олж авах боломжтой байдал зэргийг гол шалгуур болгожээ.
Эдгээрийг үндэслэн оноогоор дүгнэсэн бөгөөд оноо бага байх тусам үнэлэмж сайн байх аж. Тэгвэл жагсаалтын хамгийн өндөр оноо авсан орнуудыг танилцуулж байна.
9. Беларусь (22 оноо)
Ерөнхийлөгч А.Лукашенког барууныхан “Европ дахь сүүлчийн дарангуйлагч” гэж нэрлэдэг. Хаалттай орны жагсаалтын есдүгээрт бичигдсэн тус улсын Хэвлэлийн яамнаас гаргасан судалгаагаар Беларусьт 1604 тогтмол хэвлэл байдгаас 728 сонин, 832 сэтгүүл, 33 мэдээллийн хуудас болон бусад хэвлэл байжээ. Албан ёсоор бүртгэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс 70 гаруй хувь нь хувийн хэвшлийнх бөгөөд беларусь, орос, герман, англи, украин, польш болон бусад европын хэл дээр гардаг байна.
8. Бүгд найрамдах ардчилсан Конго (24 оноо)
Иргэний дайн болж буй Африкийн энэ орон наймдугаар байрт жагсчээ. Төрийн өмчит радио, телевиз болох “RTNC” компани нь дотроо RTNC 1, RTNC 2 гэсэн хоёр сувагтай. Эхнийх нь 1976, хоёр дахь нь 1999 оны гуравдугаар сараас нэвтрүүлгээ цацаж эхэлжээ. Мөн бүх үндэсний радио станц гэгдэх “RTNC Chaine Nationale”-аас гадна бүс нутгийн сүлжээ “RTNC Chaine Kinshasa” зэрэг хэд хэдэн сувагтай аж.
7. Бутан (26 оноо)
Дэлхийн хамгийн хаалттай орны нэг хэвээр байгаа вант улс. 2006 оноос хойш цорын ганц Засгийн газрын хэвлэл буюу “Куенсел” гэсэн сонинтой. Долоо хоногт хоёр удаа, албан ёсны гурван хэл дээр гардаг аж. 2006 оны дөрөвдүгээр сараас хойш анх удаа “Бутан Таймс” хувийн сонинг гаргаж эхэлсэн. Харин 2008 онд “Бутан өнөөдөр” гэсэн нэртэй өдөр тутмын сонинг гаргах болжээ. Бутан нь шуудангийн 109 салбартай. Ойролцоогоор 15 мянган интернэт хэрэглэгчтэй. Мөн 23 мянган үүрэн утасны хэрэглэгчтэй гэсэн судалгаа байдаг.
6. Өмнөд Судан (27 оноо)
2011 онд Судан улсаас тусгаарлаж, 2013 оноос хойш иргэний дайны байдалтай байгаа. 2014 онд Зүүн Африкийн нийгэмлэгийн чуулганаар Нэгдсэн эвслийн бүрэлдэхүүнд элсүүлэх гэсэн боловч дотоод асуудлын улмаас тус улс түр хойшлуулж байжээ. Харин 2016 оны гуравдугаар сард албан ёсоор Өмнөд Судан тус нийгэмлэгийн гишүүн болсон юм.
5. Ливи (28 оноо)
Төрийн эрхийг 42 жил барьсан дарангуйлагч М.Каддафиг 2011 онд хөнөөсний дараа тус улс өнөөдрийг хүртэл тогтворгүй байдалтай хэвээр байна. Ливийн босогчид дарангуйлагчаа хэрцгийгээр хөнөөсөн үйл явдал дэлхийг цочирдуулж байв.
Тэр үеэс хойш тус улсын төр төдийгүй, хүн ам, эдийн засагт нь маш хор хохирол учраад буй. Одоо ч Ливид бат бөх засгийн газар гэж үгүй. Улс төр нь ч тогтворгүй хэвээр. 2014 оноос хойш иргэний дайн нь лалын шашинт олон бүлэглэл болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын хоорондох мөргөлдөөн болж хувирсан.
4. Кубa (29 оноо)
Б.Обама Ерөнхийлөгч байхдаа АНУ болон Кубын харилцаанд нааштай уур амьсгал бий болгосон ч эдүгээ хаалттай орон хэвээр байна. Тус улсын цорын ганц төрийн хэвлэл нь ICRT. 1962 оны тавдугаар сарын 24-нд анх байгуулагдаж байсан бол эдүгээ ч нэвтрүүлгээ гаргасаар буй. Дотроо 10 радио болон зургаан телевизээс бүрдэх аж.
3. Лаос (30 оноо)
Зүүн Өмнөд Азид орших тус улс нь марксист сургаалийг баримтлагч бүгд найрамдах улс. Хүн амд ногдох ДНБ нь дэлхийдээ хамгийн доогуурт тооцогдох бөгөөд ойролцоогоор зургаан мянган ам.доллар аж.
Төрийн өмчит радио компани нь 1960 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дотроо LNTV1, LNTV3 гэсэн телевизийн сувгуудтай. 2001 оны нэгдүгээр сарын 2-нд Лаосын Засгийн газраас Лаост тусгайлан зориулсан Үндэсний .la гэсэн домейн хаягтай болсон.
2. Туркменстан (33 оноо)
1986-2006 онд тус улс нээлттэй оронд тооцогдож байв. Гэвч “Хил хязгааргүй сурвалжигчид” байгууллагаас гаргасан чансаагаар хамгийн хаалттай орны жагсаалтад хоёрдугаарт бичигдэх болсон байна. 2013 оноос олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийг хэрэгжүүлэх болжээ. Өөрөөр хэлбэл, тус улсад мэдээллийг цуглуулах, бэлтгэх, түгээх талаар өөрсдийн дүрэм журамтай бий гэсэн үг.
1. БНАСАУ (34 оноо)
Умард Солонгос нь хамгийн хаалттай орны жагсаалтад нэгдүгээрт орсон хэвээр. Тус улсад 30 сонин, сэтгүүл байдаг бөгөөд англи, франц, испани, япон, орос, хятад хэл дээр гардаг аж. Гол агентлаг нь “Солонгосын төв цахилгаан агентлаг” бөгөөд 1946 оноос хойш ажиллаж байна.
“Солонгосын дуу хоолой” радио станц нь хилийн чанадад нэвтрүүлгээ дамжуулдаг. Богино болон дунд долгионыг ашиглан нэвтрүүлгээ дэлхийн найман хэл дээр цацдаг аж. Харин дотооддоо гадаад хэл дээр радио нэвтрүүлгийг сонсохыг хориглодог бөгөөд шоронд хорих хүртэл ял ногдуулдаг байна. Зөвхөн дотооддоо хүлээн зөвшөөрөгдсөн радио станцыг л ард иргэд нь сонсох эрхтэй.