Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамраад буй гал түймрийг унтраахаар мэргэжлийн бүлгүүд болон иргэд ажиллаж байна. Өчигдөр орой Буйр нуурын баруун эрэгт Булан дэрсний орчимд дахин шинээр хээрийн түймэр гарсныг унтраажээ. Өнөөдөр 07:10 цагт Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна.
Дорнод аймгийн Үүлэнд зориудаар нөлөөлөх экспедицийг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга Г.Гарамхишиг ахлан Халхгол суманд ажиллаж байгаа юм. Нэг экспедиц Буйр нуурын зүүн эрэгт байрласан бол нөгөө экспедиц сумын төвөөс баруун зүгт 20,0 км-т байрлаж зах хэсэг нь дайран өнгөрөх хурын үүлэнд нөлөөлж байна.
Дорнод аймгийн Халхгол суманд өнөөдөр салхины хурд 17-20 м/с хүрэх төлөвтэй байгаа нь ихээхэн эрсдэл учруулахаар байгаа аж.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ