"Үдийн цай" хөтөлбөрийг 2021 оны хичээлийн жилээс "Үдийн хоол" болгож, нэг хүүхдэд ногдох хоолны зардлыг 600 төгрөгөөр нэмэгдүүлсэн буюу өдгөө 1-5 дугаар ангийн сурагч бүр өдөрт 1500₮-ийн хоол иддэг.
ЕБС-ийн зөвхөн 1-5 дугаар ангийн сурагчдад өгдөг ба бүх сурагчдад өгөх боломжийг судалж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Тэр дундаа хүүхэд бүрд төрөөс олгодог 100 мянган төгрөгийн талыг үүнд зарцуулбал хэрэгжих боломжтойг дурдсан.
“ҮДИЙН ХООЛОНД ЗАРЖ БАЙГАА 1 ДОЛЛАР ИРЭЭДҮЙH ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРДАЛД 9 ДОЛЛАР ХЭМНЭДЭГ”
Тэрбээр "Иргэд цэцэрлэг, сургуулийн үдийн хоолыг чанаржуулах, үдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа. Одоо хүрч байгаа сургуулийн 1-5 дугаар ангид үдийн хоолны 1 хүүхдэд оногдох хоолны материалын зардал болох 1500 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 2475 төгрөгийг 1 дахин нэмэгдүүлбэл 230 тэрбум төгрөг улсын төсөвт нэмж тусгах шаардлагатай. Үүнийг төсвөөс шийдэх боломжгүй.
Зөвхөн цэцэрлэг, сургуульд явж байгаа Хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянган төгрөгийг хүүхдийн үдийн хоолны мөнгөнд, тухайн өдрийн ирц, гүйцэтгэлээр нь тооцох хувилбар байна. Мөн сургууль, цэцэрлэгийн амралтын хугацаанд хүүхдийн мөнгө дансандаа үлдэнэ. Ингэж чадвал бид цэцэрлэг, сургуулийн 1-5 дугаар анги дээр нэмэх нь 6-12 дугаар ангийн нийт 1 сая 40 мянган хүүхэд бүрд чанартай үдийн хоол өгч чадна.
Үүнийг дагаад цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны чанар сайжирч, одоогийн цэцэрлэг сургуулийн хоолны тариф 2 дахин нэмэгдэж, хүүхдүүд өдөрт авах ёстой хоол хүнсний илчлэгээ 100 хувь авах боломж бүрдэнэ. Үдийн хоолонд зарж байгаа 1 доллар ирээдүйд эрүүл мэндийн зардалд 9 доллар хэмнэдэг гэсэн судалгаа байдаг" гэжээ.
Бид энэ талаар салбарын зарим мэргэжилтэн, удирдлагуудаас тодрууллаа.
“ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН НЭГ ӨДРИЙН ХООЛ 2475₮, СУРАГЧИЙНХ 1500₮ БАЙДАГ”
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир:
- Боловсролын тухай хуульд зааснаар СӨБ-ийн хүүхдийн хоолны тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч төлөх заалт байгаа ч үүнийг нэлээн сайн судалж, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжих асуудал юм. БШУЯ-наас цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн хоолны зардалтай холбоотой байж болох судалгааны тайлан, саналуудаа боловсруулан Засгийн газарт танилцуулсан ба цаашид нэмж судлах чиглэл өгсний дагуу ажиллаж байна. Эцэг эхчүүдээс асуух, олон нийтийн саналыг харгалзан эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах байх.
- Цэцэрлэгийн хүүхдийн хоол хэдэн төгрөг байдаг вэ?
- Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоол 2475₮ байгаа ба өдөрт авах ёстой нийт илчлэгийн дунджаар 80 хувийг цэцэрлэгийн хоолноос авах ёстой. Тиймээс хүүхдэд чанартай хоол өгөхийн тулд зөвхөн хоолны үнийг нэмээд зогсохгүй, тогтолцооны хувьд шинэчилж, өөрчлөлт хийх шаардлага гарч байна. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүний захиалга, шинжилгээ, хоол зүйч, тогоочийн асуудалд төлөвлөгдсөн төсвийг үр ашигтайгаар зарцуулах талаас нь эргэж харах олон зүйл бий.
Харин ЕБС-ийн 1-5-р ангийн сурагчдын үдийн хоол 1500₮ байдаг ба энэ нь хүүхэд өдөрт авах илчлэгийн 35 хувийг бүрдүүлэх ёстой гэж үздэг. Тэгэхээр олон мянган хүүхдэд хүртээмжтэй байлгах үүднээс анхаарч байгаа ч сургуулиас шууд захиалга хийгдэх, түрээсийн байранд хичээллэж байгаа, нийтээрээ суугаад хооллох танхимгүй зэрэг шилжилтийн стратеги хийх хэрэгцээ шаардлага бий. Эдгээрийг шийдвэрлэсний дараа хоолны үнийг үе шаттай нэмбэл үдийн хоол хүүхдэд илүү үр өгөөжтэй болно.
- Нөгөө талдаа тогооч нарын цалин бага учраас ажиллах хүн олдохгүй байна гэдэг.
- Боловсон хүчний асуудал хүнд байгаа нь үнэн. Тэгэхээр төр нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх бодлогыг барьж, 2024 оны төсөвт 20-60 хувь нэмэхээр тусгасан тул одоо харьцангуй нааштай үр дүн гарах байх гэж бодож байна. Гэхдээ үүнийг хийхэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, боловсон хүчний нөөц гэх мэт асуудлыг цогцоор нь харах нь зүйтэй.
“МАШ НАРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ХИЙХГҮЙГЭЭР ТӨСӨВ НЭМЭХ НЬ ХҮҮХЭД ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХГҮЙ БАЙХ ЭРСДЭЛТЭЙ”
"Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалаг:
- Боловсролын иргэний нийгмийн байгууллага үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Гэхдээ нэмэгдлийг хүүхдийн мөнгөнөөс гаргах эсэхдээ биш, түүний зарцуулалтад тавих хяналт байхгүйд учир байна. Өөрөөр хэлбэл тэнд зарцуулалт ихсэх тусам улам л хяналтгүй болно. Үдийн хоолонд ашиглах бүтээгдэхүүнийг Монголын дөрвөн том компаниас авах ёстой, тэд зах зээлийн үнээс өндөр үнээр хүнсээ нийлүүлж "баяжих" ёсгүй шүү дээ. Тэнд хяналт, олон нийтийн оролцооны боломж хаана байгаа вэ? Тийм байтал одоо төсвийг нэмэх нь авлигыг нэмсэн, нэг хэсэг хүмүүст ашигтай, хэтэвчийг нь зузаатгах ашиг сонирхол байж болохыг үгүйсгэхгүй. Хүүхдийн хоолны хэмжээ, шим тэжээлд гарсан өөрчлөлтийг хэн хянаж, харьцуулах вэ. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Тэгэхээр ийм тохиолдолд хүүхдийн хоолны мөнгийг нэмэх зорилгоор нэмэгдсэн төсөв яг хүүхдэдээ хүрч байгааг баталгаажуулах тогтолцоо манайд байхгүй учир үүнд иргэний нийгмийн байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа.
Уул уурхайгаас олж байгаа энэ их орлогоос хүүхдүүдэд зарцуулах ёстой.
Эхлээд нэмэлт төсөв хүүхдэдээ хүрэх зураглалыг гаргаж, хяналтыг нь давхар тодорхой болгож, маш нарийн удирдлага, менежментийн тогтолцоо хийхгүйгээр төсөв тавих нь хүүхэд үр шимийг нь хүртэхгүй байх эрсдэлтэй.
- Хоригдлууд 15000₮-өөр хооллодог, харин хүүхдүүд 1500₮-ийн үдийн хоол иддэг гэх шүүмжлэл ч байна. Тэгвэл үдийн хоолыг сайжруулахад иргэний ниймгийн зүгээс ямар санал байна вэ?
- Үдийн хоол ямар чухал болохыг цар тахлын үе бидэнд харуулсан. Монгол Улс цар тахлын цаг хугацаанаас сургамж аваагүй орны нэг юм. Танхимаар хичээллэхгүй болоход мэдээж үдийн цай хоолыг өгөх боломжгүй болсон. Сүм хийд ч хаагдсан. Өдөр нь сургууль дээрээ үдийн хоол, орой нь сүмд очиж хооллодог байсан амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд энэ үед үл хайхрах хүчирхийлэлд өртөг бараг л өлсгөлөнд нэрвэгдсэн. Үүнийг манай төрийн бус байгууллага айл өрхөөр явж судалгаа хийж илрүүлсэн тайлан ч бий. Хүүхдүүдээс асуутал өдрийн хоёр хоолоо дээрхээр залгуулдаг байжээ. Гэтэл манайх үүнийг цар тахлын үед л мэдлээ. Харин бусад оронд уг асуудлыг аль хэдийнэ олоод мэдчихсэн, тэднийг хүнсээр хангадаг буюу амьдардаг гудамжинд нь, сургуулийнх нь гадаа очиж үдийн хоолыг нь тараасан.
Ийм их ач холбогдолтой зүйлийг шийдвэрлэхгүй, төсвийг нэмэхгүй, асуудлыг бие бие рүүгээ "шидээд" л байна. Уул уурхайгаас олж байгаа энэ их орлогоос хүүхдүүдэд зарцуулах ёстой. Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал зөвхөн бие бялдар биш, тархины хөгжил, танин мэдэхүйн хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Гэтэл үүнийг эцэг эхийн "нуруунд үүрүүлэх" гээд байгаа нь мөн учир дутагдалтай. Тэднээс авъя гэхэд өнөөдөр төлбөрийн чадваргүй хэдэн эцэг эх байгаа билээ дээ. Тэд төлбөрөө төлж чадаагүйгээс болоод хүүхдээ цэцэрлэг, сургуулиас нь гаргах уу. Маш олон талаас нь судалж, нягталсны үндсэн дээр л шийдэх асуудал юм.