Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулгаас хотын барилга байгууламжуудын газар хөдлөлт тэсвэрлэх чадавхийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотын барилгын аюулгүй байдал, чанар, эрсдэлийн үнэлгээ ямар түвшинд байна вэ?
-Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн 29 мянган барилга, байгууламж Улаанбаатар хотод байдаг. Үүний 19 мянга нь 2002 оноос өмнө, 10 мянга орчим нь үүнээс хойш баригдсан.
Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өөрөөр хэлбэл, хотыг тойрсон газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд бий тул эрсдэлтэй нөхцөл үүсэж болзошгүй. Энэ утгаараа барилга байгууламжийн чанар, аюулгүй байдлын стандартын асуудал анхаарал хандуулах ёстой, тулгамдсан сэдэв болж байна.
2010 оноос хойш Хот байгуулалт, хөгжлийн газар барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж эхэлсэн. 2023 оны байдлаар нийт 944 барилга дээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийгээд байна. Тухайн үеийн зөвлөмж, журмын дагуу 2002 оноос өмнө баригдсан нийтийн зориулалттай орон сууц, олон нийтийн барилгуудад энэхүү үнэлгээг хийж ирсэн юм.
-Эдгээр барилгын газар хөдлөлт тэсвэрлэх чадвар хэр байна вэ?
-2002 оноос өмнө баригдсан 1844 барилга байдаг. Үүний ихэнх нь буюу 1320 нь орон сууц, 524 нь олон нийтийн барилга байгаа юм. Эдгээрээс 900 гаруй барилгад газар хөдлөлт тэсвэрлэх чадварын үнэлгээг хийхэд 354 нь тэсвэргүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 98 барилгыг хүчитгэж бэхлэх шаардлагатай, үлдсэн нь газар хөдлөлтөд тэсвэртэй байна гэсэн үнэлгээ дүгнэлт гарсан байна.
-Газар хөдлөлтөд тэсвэргүй нь ямар барилгууд байна вэ?
-2002 оноос өмнө баригдсан барилгуудын хийц, бүтээцийн хувьд авч үзвэл ихэнх нь тоосгон барилгууд байна. Өөрөөр хэлбэл, 1940-1960 онд баригдаж эхэлсэн барилгуудын чанар, эдэлгээний хувьд анхаарах шаардлагатай, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үзэж байгаа юм.
-Тэгэхээр энэ барилгуудыг хэрхэх вэ, ямар арга хэмжээ авах вэ?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын ахлах байцаагч ашиглахыг хориглох шийдвэр гаргана. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төслүүд хэрэгжээд явж байна. Тухайлбал, энэ төслийн хүрээнд Хан-Уул дүүрэг дэх Нэхмэлийн шар орчмын орон сууцны барилгуудад шинэчлэн барилгажуулаж төсөл хэрэгжиж буй.
Хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгууд бий. Эдгээр барилгыг хэрхэн хүчитгэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болж байгаа. Энэ тал дээр хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, өөрөөр хэлбэл хууль, дүрэм журам гаргах, стандарт норм батлах шаардлага үүссэн гэсэн үг.
Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэх хоёрдугаар төслийн хүрээнд үүн дээр онцгой анхаарч байна. Эхний ээлжинд 10 барилгад хүчитгэл, бэхэлгээ хийх зураг төслийг боловсруулахаар төлөвлөсөн.
Мөн Улаанбаатар хотын барилгуудын дулаан алдагдлыг багасгах төслийг ХБНГУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Ингэхдээ хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан барилгад эхлээд бэхэлгээ, хүчитгэл хийгээд дараа нь дулаална гэсэн байдлаар ажил үргэлжилж байна.
Газар хөдлөлт тэсвэртэй гэсэн үнэлгээтэй барилгуудыг паспортжуулж байна. 2002 оноос хойш баригдаж байгаа барилгуудын тухайд материалын чанар, хийц бүтээц болон зураг төсөл дээр газар хөдлөлт тэсвэрлэх стандарт, норм нь хангагдсан гэж үзэх ёстой.
Гэхдээ сүүлийн 20-иод жилийн хугацаанд барилгууд яг технологи, зураг төсөл, хийц бүтээцийн стандартынхаа дагуу баригдсан уу гэдэгт хяналт тавих шаардлагатай. Энэ хүрээнд тодорхой үзлэг, шалгалт хийх шаардлага гарч ирж байна. Өмнө нь Мэргэжлийн хяналтын байгууллага энэ хөндлөнгийн буюу төрийн хяналтыг хэрэгжүүлж байсан. Гэхдээ барилгыг ашиглалтад хүлээж авахдаа бичиг баримтынх нь хувьд ч, зураг төслийнх нь хувьд ч бүрэн хянаж хүлээж авсан уу гэдгийг нягтлах, мөн шаардлагатай тохиолдолд үнэлгээ гаргахаар төлөвлөж байна.
-“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ, ямар үр дүн гараасай гэж бодож байна вэ?
-Зөвлөгөөний хувьд цаг үеэ олсон, нэн шаардлагатай арга хэмжээ гэж харж байна. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн үеэр хэр хэмжээний хохирол учирсныг бид харлаа. Байгалийн гамшгийг урьдчилан таах боломжгүй. Тэгэхээр бэлэн байдлыг хангах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь нэн чухал.
Тиймээс ард иргэд, төрийн байгууллага, хувийн хэвшил гээд бүх түвшинд барилгын чанар, аюулгүй байдалд анхаарч, хууль журам, стандарт нормыг хангах шаардлагатайг энэ зөвлөгөөнөөр онцлон хэлэлцэх байх. Түүнчлэн бүтээн байгуулалтын явцад хяналтыг маш сайн тавих, материалын чанар, хийц бүтээц, зураг төслийн дагуу гүйцэтгэж буй, эсэхийг шалгах нь маш чухал гэдэг утгаараа энэ зөвлөгөөн ач холбогдолтой болно гэж харж байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn