Монгол Улсын банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай Ариг банк “Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байна.
2022 онд Ариг банкны нийт актив 266.4 тэрбум төгрөгт, харилцагчдын банканд итгэх итгэлийн илэрхийлэл нь болсон татан төвлөрүүлсэн хөрөнгө 164 тэрбум төгрөгт, татварын дараах цэвэр ашиг 8.2 тэрбум төгрөгт хүрсэн амжилттай ажиллажээ.
Ариг банкны санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь тэлж, итгэлтэй, найдвартай байдал нэмэгдэж байгаагийн тод илрэл нь өнөөдөр “Монгол Улсын Топ-100 аж ахуй нэгж”-д шалгарсан үйл явдал болж байна.
Ариг банк цаашид энэ амжилтаа ахиулж, харилцагч нартаа сэтгэл ханамжтай санхүүгийн үйлчилгээг үзүүлж, Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулахыг зорин ажиллана гэлээ.