“Honda” компани Их Британийн “Formula 1”-ийн “Aston Martin” багт 2026 оноос эхлэн хөдөлгүүр нийлүүлэх гэрээ байгуулахаар боллоо.
“Formula 1”-ийн зохион байгуулагчид автомашины хөдөлгүүрийн 50 хувь нь цахилгаанаар ажиллана, мөн байгальд хоргүй этанол түлш ашиглана гэсэн шинэ журам танилцуулсантай зэрэгцээд энэхүү хэлэлцээр хийгдэж байна.
“Honda” компани “Formula 1”-д хөдөлгүүр нийлүүлэх, багийг ивээн тэтгэх зэргээр бараг 60 жилийн турш хамтын ажиллагаатай байсан аж. Тус компани 2030 он хүртэл цахилгаан автомашины үйлдвэрлэлдээ 36 тэрбум ам.доллар зарцуулж, 30 орчим шинэ загвар гаргахаар төлөвлөжээ.
Х.Солонго