Букингемийн ордноос мэдээлснээр, 75 настай Чарльз хаан түрүү булчирхайн томрох мэс засал хийлгэхээр баасан гарагт эмнэлэгт хэвтжээ.
“Эрхэм дээдсийн биеийн байдал сайжирсан, тэрээр ирэх долоо хоногт эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээ хийлгэнэ” гэж ордны мэдэгдэлд дурджээ.
Хаан Чарльз эрчүүдийг урьдчилсан үзлэгт хамрагддаг болгохын тулд оношоо олон нийтэд илчилсэн байна. Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албаны цахим хуудсанд мэдээлснээр, хааны талаарх мэдэгдлийн дараа түрүү булчирхайн томролтой холбогдох интернет дэх хайлт 1000 хувиар нэмэгджээ.
“Эрхэмсэг ноён өнгөрсөн долоо хоногт сайн сайхны ерөөл илгээсэн бүх хүнд талархал илэрхийлж, түүний онош нийгмийн эрүүл мэндийн мэдлэгт эергээр нөлөөлж байгааг мэдээд баяртай байна” гэж Букингемийн ордоноос мэдэгдсэн байна.
Ташрамд хэлээд дэлхий даяар жил бүр олон мянган эрчүүд түрүү булчирхайн томролоо эмчлүүлдэг юм.
Эх сурвалж: People.com