Энэ сарын 12-нд буюу өчигдөр Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр Парис хотод хэлэлцээ хийжээ. Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадсан байна. Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Гэрээнд зааснаар Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Мөн эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцөлөө тохиролцжээ. Энэ гэрээг байгуулснаар Монгол Улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө шууд хүртэнэ гэж Засгийн газар үзэж байна.
Олон сая жилийн турш байгальд үүсэж, хуримтлагдсан, дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ардчилсан ертөнцийн тэргүүлэх гүрний нэг, гуравдагч хөрш Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологиор хамтран ашиглана.
Францын Засгийн газар “Орано” группийн 89,99 хувийг хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагчтай, дэлхийн ТОП гурван компанийн нэг юм. Тус улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Өдгөө Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна.
- Бэлтгэлээ хангах,
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
- Нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ.
2024-2027 онд гурван жилийн турш бэлтгэлээ хангана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд есөн жил жил үргэлжилнэ.
Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.
Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1.5 тэрбум ам.доллар болохоор тооцоолжээ. Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийт 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гаргасан байна.
“Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол иргэд байна. Үүний 30 хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ.
Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд хоёр дахин өсөж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг хоёр дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ.