Энэтхэг улсын авран хамгаалагчид нурсан хонгилд 17 хоногийн турш гацаад байсан 41 ажилчныг амжилттай гаргажээ.
Тодруулбал энэ сарын 12-нд барилгын ажил гүйцэтгэж байсан 41 ажилтан хонгил нурж, гарах гарц хаагдсаны улмаас дотор нь гацсан юм. Аврах ажиллагаа цөөн хоног үргэлжилнэ гэж таамаглаж байсан ч хэд хэдэн хүчин зүйл ажиллагаанд саад учруулсан аж.
Азаар 41 ажилтны биеийн байдал сайн байгаа бөгөөд аврах ажиллагаа явагдаж байх хугацаанд тэдэнд урт хоолойгоор дамжуулан халуун хоол, уух зүйл илгээж байв.
Аврах багийнхан хонгилын гарцыг тагласан том чулууг өрөмдөж, урт гарц үүсгэсний дараа хоолой оруулж, ажилчдыг нэг нэгээр нь татах замаар гаргасан аж. Ажиллагаанд уурхайчдын баг мөн тусалсан бөгөөд тэд гар өрөмдөгч ашиглан чулуунуудыг буталж байжээ.
Тэднийг эсэн мэнд гарсанд баяртай байгаагаа Энэтхэгийн Ерөнхийлөгч цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ажилчдын гэр бүлийнхэн тэднийг хонгилын гадаа хүлээж, гарч ирмэгц нь баяр хөөр дүүрэн угтсан юм.
Эх сурвалж: ВВС