Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 94,7 хувь нь цөлжилтөд өртсөнөөс 72,5 хувь нь хүчтэй нэрвэгдсэн нь тогтоогджээ. Сүүлийн жилүүдэд ойт хээрийн бүс цөлжилтөд хүчтэй нэрвэгдэх болсон байна. Нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувийг эзэлдэг байсан ой хөвч өдгөө 6,7 орчим хувь болтлоо багассан аж. Говийн бүсийн 120 гаруй мянган га газрын заг бүрэн устаж, малын тоо 42 сая гаруйд хүрсэн нь бэлчээрийн 70-аад хувийг талхлахад нөлөөлсөн байна. Эдгээр баримтаас цөлжилт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг харж болно. "Цөлжилт явагдахад олон хүчин зүйл нөлөөлдөг.
Энэ дундаас дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа хамгийн сөрөг хүчин зүйл болж байна" хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь онцлоод, эдгээрийг арилгахын тулд олон талт ажил хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа ярив. Жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Харин энэ онд НҮБ-аас уг өдрийг "Хөрс, усаа хамгаалах нь бидний ирээдүйн баталгаа мөн" уриан дор өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ.
"Ус болон хөрсийг хамгаалснаар цөлжилттэй тэмцэж болно. Үүнд хүн бүр хүчин зүтгэх ёстой. Хамгийн энгийн арга нь крантны усыг гамтай хэрэглэх, мөн малчид бэлчээрийн хөрсийг тордох аргад суралцах явдал" хэмээн Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслийн зохицуулагч Г.Даваадорж зөвлөв. Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хуралд дээрх хоёр байгууллагаас гадна НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Цөлжилтийг бууруулах, газрын тогтвортой менежмент", "Монгол Улсын Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх" зэрэг төслүүдийн төлөөлөл оролцов.
Б.Уянга