Гонзгой нарийхан хэрчиж шарсан төмсийг фри гэдэг. Ийм төмс идэж үзээгүй хүн байхгүй биз. Тэгвэл ийм төмсийг анх Бельги улс шарж эхэлсэн гэнэ. Удахгүй фри төмс нь тус улсын соёлын өв хэмээн ЮНЕСКО-д бүртгэгдэж болзошгүй.
Бельгид ийм төрлийн төмсөөр үйлчилдэг 5000 кафе, ресторан байдаг. Бельгичуудын 90 хувь нь фри иддэг бөгөөд дунджаар жилдээ 165 фунт буюу 75 кг шарсан төмс хэрэглэсэн гэсэн үг юм. Шарсан төмсийг конус хэлбэртэй цаасан уутанд хийж өгдөг. Европт орж ирсэн төмсний хэмжээ жижигхэн байсан бөгөөд европчуудын өвөг дээдэс том хэмжээтэй төмсийг бий болгосон юм. 1600-аад онд бельгичууд төмсийг анх удаа урт гонзгой хэрчиж шарах аргыг бодож олсон аж.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байсан америк цэргүүд бельгичүүдтэй харилцаа тогтоосон гэдэг. Бельгичууд франц хэлээр ярьдаг учир тэр улсаас гаралтай гэж боддог байжээ. Тиймээс л фри гэдэг нэр өгсөн аж. Шарсан төмсийг шүүмжлэгчид холестерин ихтэй учир хортой гэж үздэг ч цусны даралтыг бууруулдаг гэж зарим эрдэмтэд нотолдог.
Өнөөдрийн байдлаар ЮНЕСКО-д материаллаг бус 314 эд зүйлс бүртгэгдсэн байдаг бөгөөд тэдгээрийн дотор турк кофе, аргентин танго зэрэг багтдаг юм.
Эх сурвалж: “Newsru.com”