-Сант суманд хөл хорио тогтоогоод байна-
Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлаар өвчилсөн тохиолдол гарчээ.
Тус сумын I багийн 15 настай, С.Мягмарсүрэнд өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдээлж буйгаар түүний гэрийнхэн нь аймгийн төвөөс худалдаж авсан тарваганы давсагийг түүхийгээр нь хүүд залгиулснаас үүдэн халдвар авсан байж болзошгүй гэнэ.
Одоогоор хүүгийн бие сайжирч байгаа бөгөөд сумын ЗД-ын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж.
Түүнчлэн тус суманд 54 хүн нэгдүгээр зэргийн хавьталттай болох нь тогтоогдоод байна.
Сант сум тахлын голомтгүй бөгөөд Мэргэжлийн хяналт, онцгой байдал, Гоц халдварт зэрэг байгууллагууд холбогдох арга хэмжээг авч байгаа юм.