Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн болон “Улаанбаатар нэгтгэл”-ийн буюу ТҮК-ийн ажилчдын 266 хүүхдийг зусланд үнэгүй амраахаар боллоо.
Эдгээр хүүхдийн төлөөлөлд өнөөдөр зусланд амрах эрхийн бичгийг гардуулав.
10-15 насны хүүхдүүд найман зусланд хуваагдан явах юм байна. Тодруулбал, Нарс, Нарлаг, Янзага, Ундраа, Жавхлант, Галакси, Маргаашийн хөгжил зэрэг зусланд амрах юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр
-Нийслэлийн төр захиргааны байгууллага, нэн ялангуяа Засаг даргын зүгээс амьдралын хүнд нөхцөлд амьдарч буй болон хотынхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж буй шар хантаазтнуудын хүүхдүүдийг жил бүр тэмдэглэлт баяраар баярлуулдаг уламжлалтай. Өнөөдөр зуслангуудад 300 гаруй хүүхдийг амраахаар боллоо. Зуныхаа амралтыг зугаатай өнгөрүүлэхийг хүүхдүүддээ хүсье гэлээ.

Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн IV ангийн сурагч Б.Булгансүрэн зусланд амрах эрхийн бичиг авсандаа баяртай байгаагаа хэлсэн юм.
Хүүхдүүд дүүргээсээ эрхийн бичгээ авч, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн газарт очин явах ээлж, зуслангаа сонгох юм байна.
Нэг хүүхдэд ногдох зардал дунджаар 150 мянган төгрөг байгаа талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын хэлтсийн дарга О.Есөнтөмөр хэлсэн.
Харин жил бүр зохион байгуулдаг уг ажилд энэ жил 40 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд төсвийг Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө гаргаж байгаа аж.
-Миний дүүг хэн гэдэг билээ?
-Намайг О.Даваадолгор гэдэг.
-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?
-Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн VIII ангид сурдаг.
-Зусланд амрах эрхийн бичиг авч байгаа сэтгэгдэл ямар байна?
-Олон хүүхдүүдтэй найзалж, цуг тоглон долоо хоногийг үнэхээр гоё өнгөрөөх болсондоо баяртай байна. Ийм боломж олгосон ах эгч нартаа баярлалаа гэсэн юм.
Хүүхдэд зориулсан газруудын тоо цөөрсөн энэ үед хүүхдүүдэд нийслэлийн ногоон бүсэд амрангаа, цагийг сайхан өнгөрүүлэх боломж олгож буй нь үнэхээр сайшаалтай хэрэг.
Энэ жил үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 19 зуслан байна. Эдгээр үнийн хувьд 90-250 мянган төгрөгийн үнэтэй. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айлын хүүхдүүд тэр бүр ийм үнээр амрах боломж байхгүй. Тиймээс хүүхдийн төлөө гэсэн энэ ажил цагаа оллоо.