Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байна.
Мөн аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөхийн барилдаанаар хүчит бөхийн барилдаан эхэлсэн юм.
Одоо хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Олимпийн анхны алтан медальт Н.Түвшинбаяр аварга гурав даваад байна. Тэрээр аймгийн начин Ганбатад ямар ч зай өгөлгүй байсаар, хурдан шалмаг барилдаан үзүүллээ.
Тэрээр хоёр дахь удаа төрийн наадамд зодоглож байгаа юм.