Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл намрын чуулганаас дамжин хаврын чуулганы халуун сэдэв байх нь ээ.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар давхар дээлийг тайлах хугацааг наашлуулж зарчмын зөрүүтэй саналаар 2014 оны долдугаар сарын 1-нээс хэмээн өөрчлөлт оруулахаар болов.
Гэхдээ хууль санаачлагчийн хувьд 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжих ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан билээ.
Хугацааг өөрчилчихвөл төрийн тэргүүн хориг тавих болов уу.
Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Хууль санаачлагчийн сонирхол бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Засгийн газарт өөрчлөлт оруулдаг тогтворгүй байдал бий болгож болохгүй. Доголдоод байна гэвэл хууль тогтоомжоо сайжруулаад явж болно гэж харж байгаа” гэсэн тайлбарыг өмнө өгч байсан юм.