-Манай сэтгүүлч У.Бадамцэцэг Инчёноос мэдээлж байна-
Азийн наадмын эмэгтэйчүүдийн 60кг-ын финалын тоглолт өчигдөр болсон.
Финалын тоглолтод луйвардаж гарч ирсэн БНСУ-ын боксчин Жинаг тоглоход танхимд цугласан олон дургүйцлээ илэрхийлж Хятадын боксчинг дэмжцгээсэн. Хятадын боксчин Жанхуа ч илт давуу тоглож алтан медаль хүртсэн юм. Ингээд эмэгтэйчүүдийн 60кг-д медаль хүртсэн тамирчдын шагнал гардуулах ёслол болоход танхимд цугласан олныг гайхшруулсан ялангуяа Солонгосчуудыг шоконд оруулсан үйл явдал боллоо.
Хүрэл медалийн эзэн хэмээн түүнийг зарлах үед уйлж медалиа зүүхгүй хэсэг хугацаанд зогсов. БНСУ-ын боксчин Жина Энэтхэгийн боксчинд медалийн буцааж өгөхөд тэрээр авсангүй тавцанд тавьчихаад гарч одлоо.
Мөнгөн медалийн төлөөх тоглолтод Энэтхэгийн боксчин Сарита Деви БНСУ-ын боксчинг гурван үеийн турш “нүдсэн” ч улайм цайм луйвардуулсан.
Энэхүү тоглолтын дараа манай боксчин Н.Төгсцогт мөн л будилаантай шүүгчдийн ачаар медальгүй хоцорсон. Ингээд Монголын болон Энэтхэгийн багийн ахлагч нар протест бичсэн ч хэрэгсэхгүй болгосон. Хүрэл медаль хүртсэн Энэтхэгийн боксчин шагнал гардуулах ёслолын үеэр шударга бус бохир шүүлт байсныг ийнхүү эсэргүүцлээ.
"Азийн наадам 2014" шууд сурвалжлагын ивээн тэтгэгч:
"НАРАН" групп
"ТАВАН БОГД" ХХК