Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг.
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг.
Тэгвэл эцэг эхчүүд хүүхдүүддээ өөрсдийгөө хөгжүүлж, боловсруулах, хариуцлага хүлээх чавдарыг хөгжүүлэхэд туслах хамгийн чухал арга хэрэгсэл нь шагнал ба шийтгэл юм.
Шагнал шийтгэл хоёул дандаа буруу утгаар ойлгогдож байдаг ойлголтууд юм. Эцэг эхчүүд заримдаа хүүхдүүдээ сайн үйл хийхэд нь магтаж бэлэг, мөнгө зэргийг өгч шагнадаг. Харин таагүй зүйл хийвэл загнах, алгадах зэргээр шийтгэж сайн сайхан зан чанарыг төлөвшүүлж, ёс суртахууны хүмүүжлийг олгохыг чармайдаг.
Гэвч эдгээр арга нь хүүхдэд ёс сутрахууны зөв хүмүүжлийг олгоход төдийлөн үр дүнтэй арга биш юм.
Хүүхдийн сайн сайхан зан байдлыг урамшуулахын тулд шагналыг хэрэглэх нь нэг төрлийн хээл хахууль, уран арга мэх болж хувирдаг. Үүнээс болж, хүүхдүүд сайн зан байдал гаргасныхаа төлөө шагнал хүлээх зуршилтай болдог. Хэрэв шагнал өгөхгүй бол уурлаж, дургүйцэх байдал гаргадаг. Хүүхэд сайн үйлс хийж байгаадаа баярлах бус харин тэр зүйлийг хийсний дараа өгөх шагналд анхаарлаа илүүтэйгээр хандуулж эхэлдэг байна.
Шийтгэл ч гэсэн үүний адил удалгүй ямар ч үр дүнгүй болдог. Хүүхдүүд шийтгүүлж байгаа ч гэсэн муу зан байдлаа давтсаар л байдаг бөгөөд зөвхөн муу үйлдэл нь илэрнэ гэж мэдсэн тохиолдолд сайн үйл хийдэг.
Иймээс хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт монгол арга нь аав ээж нар өөрийнхөө биеэр үлгэрлэн дуурайлж, бага наснаас нь ажил амьдралд сургах юм.