БОНХЯ мазаалай баавгайн тоо толгойг зурган индексийн аргаар тогтоох судалгааг МУИС-ийн эрдэмтэдтэй хамтран хийж буй.
Судалгааны баг 2013 оны намраас эхлэн хөдөлгөөн мэдрэгч автомат зургийн аппаратуудыг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн Цагаан Богд, Шар хулсны нуруунд суурилуулсан.
Уг зургийн аппаратыг ашиглан мазаалайн зургуудыг бодгаль тус бүрээр ялган, тодорхой аргаар анализ хийсний үр дүнд тоо толгойг нь тогтоодог юм.
Говийн их дархан цаазат газрын А хэсэгт ажилласан судалгааны баг автомат камераас зурагнуудаа цуглуулан иржээ.
Тэдний цуглуулсан зургийн санд мазаалайн энэ жил төрсөн бамбаруушны зураг буусныг та бүхэнд хүргэж байна.
Сонирхуулахад, одоогоор манай улсад 20 гаруй мазаалай бий.
Д.Батсүрэн