Энэ сарын 21, 22-нд БНХАУ-ын дарга Си Жинпин Монголд айлчилна. Тус улсын өмнөх дарга Ху Жинтао манай улсад 11 жилийн өмнө айлчилж байжээ. Удаан хугацааны дараа хэрэгжиж байгаа, Си Жинпин дарга тус улсын даргын хувиар анх удаа манай улсад айлчилж байгаа гэдэг утгаараа энэ айлчлал түүхэн ач холбогдолтой.
Манай улсын хоёр хөршийн төрийн тэргүүнүүд хэдхэн хоногийн зайтай айлчлах гэж байна. Ингэснээр Монгол-ОХУ, Монгол-БНХАУ-ын харилцаа ямар түвшинд хүрснийг харьцуулан дүгнэх боломж бүрдэж байгаа юм. Ингээд айлчлалын үеэр ямар асуудлууд хэлэлцэх талаарх тойм мэдээллийг хүргэж байна.
Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ
БНХАУ-ын даргын айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж байгаагаараа онцлогтой. Одоогоор Монгол-БНХАУ-ын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд байгаа (ОХУ болон Япон улсуудтай мөн адил). Харин БНХАУ-ын хүсэлтээр Си Жинпин даргын айлчлалын үеэр “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-нд шилжих аж. Энэ нь манай орны хувьд анхдагч томьёолол. Харин БНХАУ хэд хэдэн оронтой иж бүрэн стратегийн харилцаатай юм байна. Хоёр Ерөнхийлөгч хамтарсан тунхаглалд гарын үсэг зурснаар бидний харилцаа албан ёсоор шинэ шатанд гарах юм. Одоо ч хоёр улсын ГХЯ болон холбогдох албаныхан энэ тунхаглалын төсөл дээр ажиллаж байна.
Хятадын даргын айлчлалын үеэр батлах бас нэг баримт бичиг нь Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр. Энэ хөтөлбөрт зааснаар хоёр тал монголын асар их нөөцтэй нүүрсийг хийжүүлэх төсөл дээр хамтарч ажиллах бөгөөд айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм. Уул уурхайн яам тус улсын Синопек корпорацитай хамтран ажилласнаар 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах боломжтой.
Нэгэнт БНХАУ-тай харилцааны шинэ шатанд гарч байгаа тул хойд хөрш ОХУ-тай ч мөн ижил төрлийн харилцаатай байх нь зүй гэж манай талаас үзжээ. Иймд ОХУ-тай ч мөн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох хүсэлтээ тавьсан байна.
Ё.Манлайбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагаас хойш Бээжинд ажиллаж байна
Манай улс БНХАУ-тай эдийн засгийн салбарт хэдийнэ өргөн хүрээний хамтын ажиллагаатай болсон.
Манай гадаад худалдаа, экспортын 70-аас дээш хувийг тус улс эзэлдэг.
Гэтэл Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд аль нэг улстай хийх гадаад худалдаа нийт худалдааны 1/3-ээс хэтэрч болохгүй гэсэн заалт бий. Иймд урд хөрштэй эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэж манай талаас төдийлөн хүчлэхгүй бололтой. Харин тогтсон харилцааг чанаржуулахад анхаарах юм байна.
Хятадын даргын айлчлалын үеэр батлах бас нэг баримт бичиг нь Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр. Энэ хөтөлбөрт зааснаар хоёр тал монголын асар их нөөцтэй нүүрсийг хийжүүлэх төсөл дээр хамтарч ажиллах бөгөөд айлчлалын үеэр хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах юм.
БНХАУ-ын даргын айлчлалын үеэр транзит тээврийн асуудлыг хөндөн ярилцахаар төлөвлөжээ. Тус улсын нутгаар дамжин далайд гарцтай болох саналыг манай талаас тавихаар зэхэж байна. Мөн тус улсын нутгаар дамжин өнгөрөх манай бараа бүтээгдэхүүнд ноогдуулах тарифын үнийг тохиролцох аж. Эдгээр асуудлыг хэлэлцэхээр Зам тээврийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Ё.Манлайбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагаас хойш Бээжинд ажиллаж байна.
Яг энэ асуудлыг ОХУ-тай ч мөн тохиролцох шаардлага бий. Иймд Зам тээврийн сайд Л.Гансүх өнгөрсөн дорлоо хоногт ОХУ-д ажиллажээ.
Мөн хоёр талын төрийн байгууллагууд 10 орчим, хувийн хэвшлийн төлөөлөгчид мөн тооны протоколд гарын үсэг зурах юм байна.
Эрчим хүчний салбарт хамтран ажиллана
Одоогоор бид БНХАУ-аас эрчим хүч импортолж байна. Оюутолгой ХХК болон манай хил дагуух боомтууд эрчим хүчээ тус улсаас хангадаг. Харин алсдаа бид нүүрс, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ ашиглан, БНХАУ-д эрчим хүч нийлүүлэх сонирхолтой. Өнгөрсөн 5 дугаар сард Эрчим хүчний сайд Э.Сономпил тус улсын холбоглох яамтай Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Харин айлчлалын үеэр энэ салбарын хамтын ажиллагааг тусгасан Ерөнхий гэрээ байгуулна.
Авлигын эсрэг хамтдаа тэмцэхийг уриална
Жилийн өмнө БНХАУ-ын дарга болсон Си Жинпин ард түмэндээ хандан хэлсэн хамгийн эхний үгэндээ л авлигатай хатуу тэмцэхээр амласан. Үүнээс хойш тус улсын 11 өндөр дээд албан тушаалтныг авлигын хэргээр баривчилжээ. Эдгээрийн дотор Чонкин мужийн захирагч асан Бо Силай, Үндэсний Аюулгүй байдлын газрын дарга асан Жоу Юнкан болон түүний хүү зэрэг хүмүүс багтаж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ч авлигын эсрэг тууштай тэмцэх санал, санаачлага байнга гаргадаг тул энэ сэдвээр хоёр Ерөнхийлөгчийн яриа нийлэх болов уу гэж Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Л.Пүрэвсүрэн дүгнэжээ.
Хэдийгээр улс дотроо авлигатай тууштай тэмцдэг ч үндэстэн дамнасан корпорациудын авлигын хэргийг таслан зогсооход урд хөршийн эрх баригчид зарим талаар хойрго ханддаг байна. Иймд авлигын эсрэг, өргөн хүрээнд хамтран ажиллах саналыг манай талаас тавих бололтой.
Шүүхийн шинэчлэлээ ойлгуулна
Монгол бол ардчилсан улс. Ардчилсан гэх тодотголд эзэн байх гол шалгууруудын нэг нь шударга шүүх тогтолцоо. Хэдийгээр шүүмжлэлд өртдөг ч бид хуулийн салбартаа олон шинэчлэл эхлүүлсэн. Мөн цөөн хүн амтай Монгол улс шийдвэр гаргах бүх л шат дамжлагадаа иргэдээ өргөнөөр татан оролцуулах бодлого баримталж буй. Үүний эхлэл нь Сумдын хөгжлийн сан. Тухайн сумын иргэд хөгжлийн сангийн хөрөнгөө хэрхэн, юунд зарцуулахаа олонхиороо зарцуулах учиртай.
Дашрамд хэлэхэд тус улсын тэргүүн хатагтай, хошууч генерал, дуучин Пэн Лиюан нөхрөө дагалдан ирнэ. Тэрээр Соёлын төв өргөөнд болох Хятадын соёлын долоо хоногийн нээлтэд оролцох юм байна.
Энэ бүхнийг БНХАУ-ын удирдлагад зөвөөр ойлгуулахыг манай тал хүсч байгаа аж. Нөгөөтэйгүүр монгол улс цаазын ялыг хэрэгсэхгүй болгосон. Харин БНХАУ энэ ялыг одоо ч гүйцэтгэсээр буй цөөн орны нэг хэвээр байна. Харамсалтай нь манай зарим иргэд тус улсад хамгийн хүнд ял ноогдуулах гэмт хэрэгт тооцогддог хар тамхи тээх, зөөвөрлөх, бусдад дамжуулах хэргийг үйлдсээр байна. Иймд Монгол улсын хуулийн онцлогийг харгалзан, манай иргэдэд цаазын ял оноохгүй байх хүсэлтийг манай талаас тавих юм байна.
Монгол улс ШХАБ-д элсэх үү?
Саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол улс ШХАБ-д элсэх боломжтой талаар мэдээлсэн нь багагүй шуугиан тарьсан.
Иймд удахгүй болох айлчлалаар энэ сэдвийг хөндөх болов уу гэдэг хүлээлт байж болох юм.
Ерөнхийлөгчийн Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Л.Пүрэвсүрэн дээрх мэдэгдлийн дараа “ШХАБ-д Могол улсыг элсүүлэх урилга манай хоёр хөршөөс ирсэн. Элсэх эсэх шийдвэрийг ҮАБЗ эцэслэн гаргана. Тус байгууллага эдийн засгийн чиглэлд хамтран ажиллах төлөв одоогоор ажиглагдахгүй байгаа тул бид харзнаж байна. ШХАБ цэрэг, батлан хамгаалахын салбарт илүү нягт хамтын ажиллагаа хөгжүүлсэн. Иймд Монгол улс ажиглагчийн статусаа хадгална” гэж хариулж байв.
Монголд Хятадын банкны салбар байгуулагдах уу?
БНХАУ-ын төрийн өмчит банк болох Хятадын банк манай улсад төлөөлөгчийн газраа нээгээд хагас жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд Туушин группт 25 сая ам.долларын зээлийг Япон дахь салбартаа зуучлан олгоод байгаа юм. Харин тус банк салбараа нээх хүсэлтээ манай холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Иймд манай тал хэзээ, ямар хариу өгөх нь анхаарал татаж байна. Ямартаа ч айлчлалын үеэр энэ асуудлыг хөндөхгүй гэнэ.
Харин Монголбанк одоо 10 тэрбум юан байгаа своп хэлэлцээний дүнг өсгөх гэрээг БНХАУ-ын холбогдох байгууллагатай хийх гэнэ.
БИДНИЙ ХӨНДӨХ АСУУДЛУУД
БНХАУ-ын даргын айлчлал 11 жилийн дараа болж байгаагаараа түүхэн ач холбогдолтойг дээр дурдсан. Тэгвэл энэ боломжийг ашиглан манай тал ч эрх ашгаа хамгаалан, үзэл бодлоо илэрхийлэх ёстой гэж олон улсын тоймчид дор бүрнээ дүгнэж байна.
Үндэсний цөөнхийн асуудал
БНХАУ-д олон тооны монгол үндэстэн амьдарч буй. Тэд одоо ч хэл соёлоо хадгалах, монгол үндэстний гал голомт болсон Монгол оронд чөлөөтэй аялах, зочлох хүсэлтэй байдаг. Зарим нь суурьших хүсэлтээ ч нуудаггүй. Иймд БНХАУ-ын үндэсний цөөнх болсон Өвөр Монгол иргэдэд чөлөөтэй зорчих боломж олгох зэрэг асуудлыг айлчлалын үеэр манай талаас зайлшгүй хөндөх учиртай.
Гурав дахь хөршийн бодлого
Манай улс гадаад бодлогын үзэл баримтлалдаа “Гурав дахь хөршийн бодлого хэрэгжүүлнэ” хэмээн албан ёсоор заасан. Ингэснээр АНУ, Япон, БНСУ, БНТУ, ЕХ-ыг гурав дахь хөрш орноороо нэрлэсэн юм. Эдгээр нь манай улсад их хэмжээний зээл, тусламж үзүүлсэн, эдийн засгийн хувьд хүчирхэг гүрнүүд. Харин ОХУ болон БНХАУ-ын зарим шинжээчид 3 дахь хөршийн бодлогод таагүй ханддаг.
Тэд “Монгол Орос, Хятадын эсрэг, хоёр хөршөө сөргүүлсэн бодлого баримтлах боллоо” гэх мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийх нь бий. Иймд удахгүй болох хоёр томоохон айлчлалын үеэр бид гурав дахь хөршийн бодлогоо мөнхийн хөршүүддээ зөв ойлгуулах нь чухал.
Монгол-Хятадын харилцаанд үүсдэг бас нэг бэрхшээл нь тус улсаас манай улсад урин дулаан цагт жуулчны визтэй ирээд, хууль бусаар ажил эрхэлдэг хар ажилчид юм. Гэтэл монголчууд ч тус улсад визний журам зөрчих нь элбэг байна. Иймд аль аль талдаа хүндрэл учруулдаг эдгээр асуудлыг маргааш эхлэх айлчлалын үеэр хэлэлцэх биз.
Монгол бол Цөмийн зэвсэггүй орон. Үүнийгээ ч олон улсын тавцанд ил тод зарладаг. Харин манай хоёр хөрш орны аль аль нь цөмийн зэвсэгтэй орнууд. Удахгүй болох айлчлалын үеэр манай талаас олон улсын хэмжээнд цөмийн зэвсэггүй статусаа бэхжүүлэх дэмжлэгийг хоёр хөршийн төрийн тэргүүнээс хүсч болох юм. Мөн цөмийн зэвсэг болон түүний эд ангийг Монголын хилээр нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг манай тал байнга тавьсаар ирсэн байдаг.