Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатарын талбайг тойруулан байрлуулсан дөрвөлжин боржин чулуун хаалтууд таамаг, эргэлзээний бай болж, иргэдэд “адлуулсан”. Энэ талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд тайлбарлан, учгийн зангилааг тайлсан ч шүүмжлэл зогссонгүй.
Өнөөдрийн байдлаар талбайн хоёр талд 80, 82-оор эгнүүлсэн 162 ширхэг том, жижиг нийлсэн боржин чулуун хаалт байна. Нэг ширхгийнх нь үнийг таамаглан гаргавал 600 “гаруй” мянган төгрөг болох аж.
Сүхбаатарын талбайг тойрон алхах хүмүүс, хажуугаар нь машинтайгаа өнгөрөх жолоочдоос эхлээд өнөөх чулуунд харцаа унагах хүн олон аж. Бид талбайгаар өнгөрч яваа өвөө, эмээ хоёроос боржин чулуун хаалтын талаар асуухад “Гурав, дөрвөн ширхэг жижгэвтэр чулууны дараа нэг том байрлуулсан юм шиг байна. Машин тэрэг, гэнэтийн ослоос хамгаалж буй нь сайн хэрэг. Гэхдээ ахин засахын тулд мөнгө зарцуулах нь учир дутагдалтай. Сайхан үзэмжтэй эд биш л байна” гэсэн юм.
Хүүхдүүд өнөөх чулуун хаалтан дээр сууж үзэн хөгжилдөх нь тэдэнд таалагдаж байгаа гэлтэй харагдана. Тэднээс энэ чулуунуудын учрыг мэдэх үү гэж асуухад “Анх хараад гайхсан. Гэхдээ энэ чулуунуудаа холбоод гинж хийнэ байх гэж бодсон. Машин тэрэг, хамаагүй шахаж орж ирэхгүй сайн зүйл хийсэн юм шиг санагдлаа. Хааяа бас хөлөө амраагаад суучихна” гэв.
Харин өөр нэг хүн тэндээс “Нөгөө авилгачдын нэрийг бичсэнийг нь хайгаад олсонгүй” гэлээ. Түүнд тэр зургууд эвлүүлэг байсан тухай тайлбарлахад нэг л итгэхгүй толгойгоо сэгсрээд явж одов.
С.Амарсайхан дарга эдгээр чулуун хаалтыг 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй хэмээсэн. “Гаруй” гэдгийн ард хэдэн төгрөг байгааг хэн ч тайлбарласангүй. Түүнчлэн эдгээр чулуун хаалтад ахин засвар хийхийг Хотын дарга үүрэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар талбайн хоёр талд 80, 82-оор эгнүүлсэн 162 ширхэг том, жижиг нийлсэн боржин чулуу байна. Нэг ширхгийнх нь үнийг таамаглан гаргавал 600 гаруй мянган төгрөг болж байна.