Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд Засгийн газрын шалгалт оруулах тухай тогтоол баталж, ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлахаар болжээ.
Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийн дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлогын төлөвлөлтийн дарга Ганбат, гишүүдэд
- Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Элбэгсайхан,
- ЗГХЭГ-ын Хяналт, шалгалт, үнэлгээний хорооны аудитын газрын дарга Бат-Идэр,
- Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга Сүх-Очир,
- ЗГХЭГ-ын референт, улсын ахлах байцаагч Баясгалан,
- Сангийн яамны Санхүүгийн хяналт, шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Батбаатар,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Нарангэрэл,
- Монгол банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Төмөрбат,
- Монгол банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Оргилмаа,
- Монгол банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Чимэдбалдир,
- Монгол банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Цэрэндолгор,
- Монгол банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Однаран
- Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Сонор,
- ЗГХЭГ-ын ахлах референт Балжинням нар багтаж байна.
Засгийн газраас Хөгжлийн банкинд хийх ээлжит хяналт шалгалтын удирдамжид 30 хоногийн дотор зохион байгуулж, 14 хоногийн дотор эхний үр дүнг танилцуулна.
Шалгалтаар татан төвлөрүүлсэн бонд тэр дундаа Чингис, Самурай бонд дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын ашиглалтад эргэн төлөлтийн байдал ямар байгаа, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, хяналт, зээлийн эргэн төлөлтийн түвшин, санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэл, Хөгжлийн банкны Засаглалын бүтэц хэр оновчтой эсэх, эрсдлийн удирдлагын бодлого, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн хэрэгжилт, харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын бүрдэл, тайлан гаргалт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт, хөрөнгийн өөрчлөлт, бүртгэл, хөрөнгө оруулалтын үр өгөөж, гэрээ хэлцэл, хэрэгжилт зэрэг асуудлыг хянана.
ЗГХЭГ-ын дарга өнөөдрийн уулзалтын үеэр өмнө нь Монголбанкнаас ажлын хэсэг Хөгжлийн банкинд шалгалт хийхээр очсон ч тодорхой шалтгаанаас болоод бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэсэн асуудал тавьсныг хэлсэн юм.