Улаанбаатар хотоос 600 орчим, Монгол Улсын өмнөд хилээс хойш 80 гаруй км зайд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг орших Оюу толгой өнгөрсөн онд гурван мянга орчим зочныг гүний уурхайтайгаа танилцуулжээ.
Тэдний нэг болон газар доорх томоохон бүтээн байгуулалтыг гэрэл зургийн хальснаа буулгасныг хүргэж байна.
Гүний уурхай руу нэвтрэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцана. Толгойн гэрлээр дохио хэрхэн өгөх, аюул гарсан үед хаана хэрхэн байрлах, амьсгалын аппарат болон байршил тогтоогчийг хэрэглэх зааварчилгааг өгч эдгээрээр иж бүрэн тоноглосны дараа зочны үнэмлэхийг үүдний самбарт үлдээн 1300 метрийн гүнд хүргэх төмөр лифтэнд суух нь тэр. Өөрийн нэр бүхий үнэмлэхийг үүдэнд заавал үлдээж, ээлжнээс буухдаа мөн заавал авах ёстой. Энэ мөн л аюулгүй ажиллагааны чухал хэсэг.
Буух явцад төмөр дугарах нь бага зэрэг айдас төрүүлэх боловч лифт зогсох үед энэ бүхэн сарних нь тэр. Лифтнээс буух үед хүчтэй салхи салхилах бөгөөд газрын гүнд 30 градус орчим дулаан байдаг гэдгийг биднийг дагуулж явсан гүний уурхайн инженер хэллээ. Ингээд гүний уурхайн оффис, хоргодох байр, уурхай доор байрлуулсан аварга том төхөөрөмжүүдтэй танилцлаа.
Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан бөгөөд цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэх юм байна.
Оюу толгойн ордын хамгийн өндөр агуулгатай, хамгийн их нөөцтэй хэсэг болох Хюгогийн ордуудыг зөвхөн гүний уурхайн аргаар олборлох боломжтой. Гүний уурхайг ашиглалтад оруулснаар “Оюу толгой” ордын нийт үнэ цэнийн 80 хүртэл хувийг тэндээс олборлох ажээ. Оюу толгойн гүний уурхайд блокчлон олборлох технологи ашиглана. Өрөмдлөг, тэсэлгээний аргаар хүдрийн биетийн доод хэсгийг хөндийлөн малтсанаар хүдрийн биетийг өөрийн жингээр нь доош нураан суллаж авах зарчимд суурилсан уг аргыг хэрэглэдгээрээ “Рио Тинто” дэлхийд тэргүүлэгч.
Блокчлон олборлох арга нь бүтээмж өндөртэй, хэмжээ томрох тусам хэмнэлт улам нэмэгдэж, нэгж хүдрийг олборлох зардал буурах, цаашлаад үр ашиг нэмэгдэх онцлогтой ажээ. Түүнчлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага, өртөг зардал хямд бөгөөд аюулгүй ажиллагаатай орчин үеийн дэвшилтэт технологи аж.
Оюу толгойд ажиллагсдын тоо 17 мянгад хүрсэн бөгөөд 2018 оны дөрөвдүгээр улирлын байдлаар тэдний 92.6 хувь нь Монголчууд байна. Бүтээн байгуулалтын оргил үед гүний уурхайн ажилчдын тоо 3000 гаруй болох юм байна.
Сонирхуулахад гүний уурхайн хамгийн гүн босоо ам нь Блю Скай барилгыг 12 давхарласантай дүйцэх аж.