"Та уурлаж бухимдах гээд байвал хүүхдийнхээ байр сууринд өөрийгөө тавьж үзээрэй"
Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Ц.Нямцэцэг гэр бүлийн орчинд уураа хэрхэн тэвчиж, гэр бүлийн хүчирхийллээс зайлсхийх дараах аргуудыг зөвлөлөө. Хүний дотоод сэтгэлийн тэнцвэр алдагдахаар уурлаж бухимдах, хэн нэгнийг үл ойшоох, тайван бус байх, ганцаараа байхыг хүсэх зэрэг сөрөг үйлдэл гарч эхэлдэг. Харин сэтгэл зүйн хувьд тогтвортой байснаар бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, асуудлыг бодитой дүгнэдэг, шийдвэр гаргалт зөв зэрэг эерэг үйлдэл гаргадаг байна.
Гэр орны таагүй уур амьсгалд байгаа хүүхэд хамгийн түрүүнд өөрөөс нь болж ийм нөхцөл байдал үүсч байна гэсэн мэдрэмжийг авдаг. Үүсч байгаа нөхцөл байдал нь хүүхдэд сөрөг сэтгэлийн хөдөлгөөнтэй, харилцааны асуудалтай, хорт буруу зуршилд автах, гэрээсээ дайжих цаашлаад сэтгэцийн эмгэгт өртөх өндөр магадлалтай болдог.
Тиймээс эерэг уур амьсгал бүрдүүлэхэд гэр бүлийн гишүүн бүрийн оролцоо маш чухал. Хэн нэг нь ямар нэгэн дорвитой арга хэмжээ авсан ч өөр бусад гишүүдийн дэмжлэггүйгээр үр дүнд хүрэхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг та ЭНД дарж аваарай.
Англий хэлний багш, Нигер улсын иргэнийг хар тамхины хэргээр баривчиллаа
Англи хэлний сургалтын төвийн багш, Нигерийн иргэнийг сургалтын төв дээрээ хар тамхитай байхад нь баривчилжээ.
Түүнийг шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүллээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
“Баялагтаа эзэн Монгол” бүлгийг байгуулснаа мэдэгдлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар УИХ-д “Баялагтаа эзэн Монгол” бүлгийг байгуулж байгаа гэдгээ мэдээллээ.
Уг бүлэгт УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Энх-Амгалан нар нэгдэхээ албан ёсоор илэрхийлсэн бол УИХ-ын С.Жавхланд бүлэгтээ орох урилга илгээсэн байна. Дээрх нэр бүхий таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, цаашлаад Монголын баялгийг хүн бүрд хүргэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Баялагтаа эзэн болохын тулд хамгийн түрүүнд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулж, дараа нь хууль шүүхийн байгууллагад шударга ёс тогтоохын төлөө ажиллана” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Стратегийн 34 ордоо төрийн мэдэлд авч, Монгол түмэн ашиг хүртэх цаг болсон. Баялагтаа эзэн Монгол хөгжинө, баялагтаа эзэн болсон Монголчуудын амьдрал сайжирна гэж бид итгэж байна” гэсэн юм.
Улаанбаатараас шилжин явсан хүмүүсийн тоо ирсэн иргэдийнхээс анх удаа давжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хурал мөн л цагаасаа хожимдон, 12:30 гэж 62 хувийн (45-28)-ийн ирцтэй эхэллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан орчны бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн шилжилт хөдөлгөөний статистикаас харвал 2017-2018 онд анх удаа Улаанбаатар хотоос шилжин явсан хүмүүсийн тоо ирснээс давсан. Агаарын бохирдлын эх үүсвэрийг тодорхойлоход 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа бүрдүүлдэг. Гэр хороололд нийт 201 474 өрх байгаагаас 196 мянган өрх, 2742 халаалтын зуух ба энгийн зуух хэрэглэж, жилд 1 сая тонн нүүрс хэрэглэж байна. 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн 74 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна" гэсэн юм. НИТХ-ын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу.
Сурагчдад зориулсан цахим видео хичээлийг нийтэлжээ
1-12 ангийн суралцагчдад монгол хэл, математик, уран зохиолын хичээлийг долоо хоногт хоёр удаа цахимаар зааж байна. БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС, Боловсролын хүрээлэн хамтран суралцагчдын амралтанд зориулсан цахим хичээл зааж эхэллээ.
ЕБС-ийн суралцагчдад зориулсан энэхүү цахим хичээлийг суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд та бүхэн ЭНД дарж сонирхож, хийгээрэй.