Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 21-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны танхимд боллоо. “Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх Монголын баг тамирчдыг сонгох тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, Баянзүрх, Баянхонгор, “Говийн бөх”, “Даян”, “Женко”, “Ирээдүйн одод”, МУБИС, “Приус”, “Сүлд”, Сонгинохайрхан, “Төгс”, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хилчин”, “Хүч”, “Хангай хайрхан уул”, “Цастын барс”, “Эрч” спорт хороо гэсэн 26 байгууллагын 241 тамирчин (эрэгтэй 159, эмэгтэй 82) 20 жинд өрсөлдөв.
ГАВЬЯАТУУД ЗАЙГАА ТАВИХ БОЛООГҮЙ
УАШТ-д тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуурсгасан гавьяатууд маань залуучуудад зайгаа тавьж өгөх болоогүй гэдгээ тод томруунаар харууллаа. ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, 2016 оны Азийн аварга, гавьяат тамирчин О.Бурмаа нар найм дахь удаагаа Монгол Улсын аварга боллоо.
“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг долоо, ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр зургаа, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дөрөв дэх түрүүгээ хүртэв. Түүнчлэн Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт хашир туршлагатай ОУХМ Д.Гомбодорж улсын аваргын найм дахь алтан медалиа зүүж харих болоогүй гэдгээ нотолсон юм.
ДОЛООН ШИНЭ АВАРГА “МЭНДЛЭВ”
2015 онд өсвөр үеийн Азийн аваргад түрүүлснээс хойш Монголын чөлөөт бөх сонирхогчдод танил болж байсан Монголын чөлөөт бөхийн өсөх ирээдүйтэй тамирчин ОУХМ Т.Тулга 21 настайдаа Монгол Улсын аварга боллоо. Тэрбээр УАШТ-ээс 2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан бол өнөө жил дөрөв дэх оролдлогоороо анхны түрүүгээ хүртлээ. 2012 онд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан “Ирээдүй” цогцолборын тамирчин ОУХМ Б.Нямбаяр 92 кг-ын жинд анх удаа аваргалав.
Сүүлийн хэдэн жил эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинг “өмчилсөн” ОУХМ Э.Даваачимэг түр хугацаагаар их спортоос хөндийрөөд байгаа. Түүнийг эзгүйд “Женко”-гийн 22 настай Б.Болортуяа анх удаа улсын аварга болж Нур-Султаныг зорих эрхээ авав.
Тэмцээний сүүлийн өдөр дөрвөн шинэ аварга нэмэгдлээ. 74 кг-ын жинд 2018 оны улсын дэд аварга ОУХМ З.Сумъяабазар гавьяат тамирчин П.Өнөрбат, өсч яваа залуу тамирчид болох Б.Бат-Эрдэнэ, Э.Бямбадорж, М.Тэмүүжин нарыг ялж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж анх удаа түрүүлэв. Эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгорын М.Пүрэвтунгалаг, 62 кг-д “Хилчин”-ий Э.Гантуяа, 65 кг-д “Аврагч”-ын Х.Болортуяа нар анх удаагаа Монгол Улсын аварга болцгоолоо.
С.ГАНБАЯР 14 ЖИЛИЙН ДАРАА УЛСЫН АВАРГААС МЕДАЛЬ ЗҮҮЛЭЭ
Олимп, ДАШТ-ий хүрэл медальт алдарт бөх Д.Оюунболд агсны унаган шавь ОУХМ Санжаагийн Ганбаяр хамгийн сүүлд 2005 оны УАШТ-д мөнгөн медаль хүртэж байв. Ид үедээ АНУ-ыг зорьж тэнд ажиллаж амьдрах болсон тэрээр өнгөрсөн жил ирж, УАШТ-д 70 кг-д оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй. Тэгвэл энэ жил дахин эх орондоо ирж улсын аваргадаа зодоглож, залуу тамирчдыг туршлага заан ялж 14 жилийн дараа медаль хүртэв. Энэ нь Монголын чөлөөт бөхийн түүхэнд байгаагүй урт цуврал болж байна. Залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Азийн аваргад түрүүлж байсан ОУХМ Д.Цогтбаатар 70 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд “Женко”-ын Л.Батбаярыг ялж гурван жилийн дараа улсын аваргаас долоо дахь медалиа зүүв.
О.ҮЙТҮМЭН ДӨРӨВ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт ОУХМ О.Үйтүмэн дөрвөн жил дараалж зургаа дахь түрүүгээ хүртэв. Тэгвэл хүнд жинд 2014 оны Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулга гурван жилийн дараа улсын аваргаас дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Тэрбээр шигшээ барилдаанд энэ жингийн лидер ОУХМ Н.Золбоог оноогоор цэвэр (11:0) ялж олимпийн эрхийн төлөө дэлхийн аваргад зодоглоно. “Будапешт-2018” ДАШТ-ий медальтнууд болох ОУХМ Т.Түвшинтулга гурав, ОУХМ Б.Шоовдор тав дахиа аваргалснаар өнгөрсөн жилийн медалийнхаа өнгийг Нур-Султанд хувиргах боломжтой болсон юм. 97 кг-д дэлхийн чансааны гуравдугаар бичигдэж буй ОУХМ Ө.Батзул улсын хошой аварга болсноор гурав дахь дэлхийн аваргадаа хүч үзэхээр болов.
ЕСӨН ЖИЛИЙН ДАРААХ ХОЁР ДАХЬ ТҮРҮҮ
“Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 2011 онд “Монголиа Опен” ОУТ-д үзүүрлэснээс хойш хүнд бэртлийн улмаас дэвжээнд гараагүй. Тэгвэл найман жилийн дараа дэвжээндээ эргэн ирэв. Зүгээр ч нэг эргэн ирсэнгүй, 72 кг-ын жинд түрүүлж насанд хүрэгчдийн ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглох эрхтэй боллоо.
Тэрээр улсын аваргын шигшээ барилдаанд “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт, эмэгтэй бөхчүүдээс улсын аваргад хамгийн олон алтан медальтай (11 удаа) хашир туршлагатай ОУХМ Б.Одончимэгийг 7:6-гаар ялж есөн жилийн дараа улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртэв.
Э.СУМЪЯА ЖИНГЭЭР ХАСАГДАЖ ЖИНД НЬ ШИНЭ АВАРГА МЭНДЛЭВ
“Будапешт -2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа хоёр дахь өдрийн жингээ үзүүлэхэд 50 граммаар илүү байснаар тэмцээнээс хасагдсан юм. Ингэснээр түүнд хагас шигшээд ялагдсан “Алдар”-ын Г.Мөнхцэцэг алтан медалийн төлөө барилдахаар болов. Түүний жинд шинэ аварга төрөх нь тодорхой болж, энэхүү боломжийг энэ жилийн залуучуудын улсын аварга 18 настай тамирчин М.Пүрэвтунгалаг ашиглаж “давхар цохилт” хийлээ. 62 кг-д “Цастын барс” клубийн тамирчин М.Хишигмаа мөн жингээр хасагдаж “Женко”-гийн Ө.Пүрэвсүрэн барилдалгүйгээр ялав.
АХ ДҮҮ, ЭГЧ ДҮҮ БӨХЧҮҮД МЕДАЛЬ ЗҮҮВ
Энэ удаагийн улсын аваргад ах дүү, эгч дүү бөхчүүд медаль хүртэв. 74 кг-ын жинд түрүүлж дэлхийн аваргад зодоглох болсон З.Сумъяабазарын төрсөн ах ОУХМ З.Занабазар 57 кг-д хүрэл медаль хүртсэн. З.Занабазарын эхнэр Г.Мөнхцэцэг 53 кг-д мөнгөн медаль хүртэж, гэрийнхээ хойморт хоёр өөр өнгийн медаль өлгөхөөр болсон юм.
53 кг-ын жинд “Алтайн барс”-ын Чука хэмээх П.Чулуунбаатарын шавь Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул гээд төрсөн эгч дүүс хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон нь ховорхон тохиолдол. Эгч нь өнгөрсөн жилийн Трнавад болсон залуучуудын ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн бол дүү нь “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпод зодоглож тавдугаар байрт орж байв.
“АЛДАР”, “ЖЕНКО” ӨНГӨРСӨН ЖИЛИЙН АМЖИЛТАА БАТАТГАЛАА
Эрэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 125 оноогоор тэргүүлж, Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС 105 оноогоор удаалж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс” клуб 96 оноогоор гутгаар байр оров.
Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 200 оноогоор нэг, Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 163 оноогоор хоёр, ОУХМ Н.Түмэннаст дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 147 оноогоор гуравдугаар байрыг эзэллээ. Сонирхуулахад, “Алдар”, “Женко” клубүүд өнгөрсөн жил багийн дүнгээр тэргүүлсэн бөгөөд энэ жил амжилтаа бататгасан юм.
НЭГДСЭН ДҮН:
Эрэгтэйчүүд
57 кг (19): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Болдын Түмэнцогт (Женко) 3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг (14): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Алдар), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)
65 кг (24): 1. Төмөр-Очирын Тулга (Хүч) 2. Батбаатарын Буд (Харгант цамхаг) 3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)
70 кг (28): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)
74 кг (18): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС)
79 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн) 2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч) 3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)
86 кг (7): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 3. Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс)
92 кг (16): 1. Баатарын Нямбаяр (Приус центр) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)
97 кг (8): 1. Өлзийсайханы Батзул (Аврагч) 2. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Болдбаатарын Баянсүх (Аварга), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)
125 кг (12): 1. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Даян), Буянтогтохын Ганзолбоо (Хангай хүчтэн)
Эмэгтэйчүүд
50 кг (15): 1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Буяндалайн Чимгээ (Хангарьд) 3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг (9): 1. Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко) 2. Ганболдын Мөнхцэцэг (Алдар) 3. Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул (хоёул Хилчин)
55 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Батхуягийн Хулан (Аврагч) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)
57 кг (6): 1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)
59 кг (9): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Сандагдоржийн Наранцэцэг (Хилчин), Пүрэвийн Отгонбаяр (Женко)
62 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Хилчин) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко)
65 кг (8): 1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Энхбаярын Цэвэгмид (Алдар), Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан уул)
68 кг (4): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар) 3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
72 кг (11): 1. Банзрагчийн Оюунсүрэн (Женко) 2. Бадрахын Одончимэг (Алдар) 3. Тамирын Оюун-Эрдэнэ (Хилчин), Найгалсүрэнгийн Загардулам (Хангай хайрхан уул)
76 кг (5): 1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс) 2. Гэлэгжамцын Наранчимэг (Хилчин) 3. Ганбатын Ариунжаргал (Алдар)