Токио 2020 Олимпын наадамд нийт 100 эмэгтэй боксчин оролцохоор болжээ. Өмнө нь Рио 2016 наадамд 36 боксчин оролцож байсан бөгөөд даруй 64-өөр өссөн талаар Олон Улсын Олимпын Хороо мэдээлжээ.
Олон Улсын Олимпын Хорооноос тамирчдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хадгалахаар зорьж байгаа бөгөөд нийт 286 тамирчин байгаа юм. Өмнөх наадамд 250 эрэгтэй тамирчин оролцож байсан бол өдгөө 186 болтлоо багассан гэсэн тоон үзүүлэлт гарч байна.
Мөн жингийн ангиллын хувьд 13 байгаа юм. Үүний 8 нь эрэгтэй байгаа бол 5 нь эмэгтэй байсан нь өмнөх олимпын наадамтай харьцуулбал эрэгтэй 2 жингийн ангилал хасагдаж мөн тоогоор эмэгтэй жингийн ангилал нэмэгдсэн харагдаж байна.
Б.Энх-Амгалан