- Угаар мэдрэгчийг суурилуулахад бэлэн гэж нийслэл мэдэгдсэн бол “Манай захиалгыг үйлдвэрлэж ч эхлээгүй” гэж ОББХ-ны дарга нотлов
Олон хүний амийг авч одсон угаарын хийнээс иргэдээ хамгаалахын тулд айл бүрт угаарын хий мэдрэгч үнэгүй суурилуулах шийдвэрийг Засгийн газраас аравдугаар сард гаргасан. Улмаар арваннэгдүгээр сард багтаан өрх бүрийг угаар мэдрэгчтэй болгох үүргийг хотын дарга С.Амарсайханд өгсөн билээ. Гэвч өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг биелээгүй, өрх айлуудад очих угаар мэдрэгчийн сураг ч алга.
Сургийг нь гаргахаар ажил хариуцсан хүмүүстэй холбогдоход зөрүүтэй мэдээлэл өгсөн нь бүр ч сэжигтэй санагдаж орхив. Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар угаар мэдрэгчийг Монголд авчирсан, удахгүй суурилуулна гэсэн бол Орчны бохирдлыг бууруулах хороо “Манай улсын захиалсан угаар мэдрэгчийг үйлдвэрлэж ч эхлээгүй байгаа” гэв.
Ийнхүү албаны хүмүүсийн байр суурь хоорондоо зөрж, хэнийх нь үг үнэн болох нь тодорхойгүй үлдэв. Энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Цацрал “Ирэх даваа гарагаас гэр хорооллын иргэдэд 200 мянган ширхэг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ.
PA-002W маркийн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотоос өнөөдөр авчирч байгаа” хэмээв. Харин суурилуулсан угаар мэдрэгчийг хэрхэн ашиглах талаар тодруулахад “Тухайн төхөөрөмжийг суурилуулах үедээ хэрхэн хэрэглэх зөвлөгөөг тодорхой зааж өгнө” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Гантулга “Манай улсын захиалсан 200 мянган угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг БНХАУ-ын захиалга авсан тал үйлдвэрлэж эхлээгүй гэсэн мэдээлэл манайд ирсэн. Үйлдвэрлэх үйл явц эхлээгүй байхад ирэх долоо хоногт суурилуулна гэдэг юу л бол.
Энэ ондоо амжих эсэх нь эргэлзээгүй. Санхүүжилтийг нь шийдэж өгчихөөд байхад нийслэл ажлаа хийхгүй байна” гэв. Ийнхүү албаны хүмүүсийн байр суурь хоорондоо зөрж, хэнийх нь үг үнэн болох нь тодорхойгүй үлдэв. Энэхүү төхөөрөмжийг суурилуулах ажилд хамгийн багадаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Санхүүжилтийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн иргэд угаартах байдал одоо ч тасрахгүй байгаа үед Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар дунд шатандаа хэрхэн замхарч, завхарч байгааг дээрх байдал харуулж байна. Эндээс харахад угаар мэдрэгч нь өөрөө утаа болон замхарсан бололтой.
Г.Санжааханд
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ