Монголчууд яг хэдий үеэс наадам хийж байсан гэдгийг бичгийн баримтаар яг таг батлах хэцүү. Гэхдээ цэрэг дайны бэлтгэл, тайван цаг үед формоо хадгалах байдлаар эрийн гурван наадам үүссэн гэж судлаачид үздэг. Албан ёсны наадам хийгээд лавтайяа дөрвөн зуу гаруй жилийг үджээ.
Даншиг наадмыг 1912 оноос нааш хийсэнгүй. 1921 оноос цэргийн баяр буюу одоогийн улсын их баяр наадмыг тасралтгүй хийж байна. Зуун жилийн хугацаанд төрийн наадамд хамгийн олон түрүүлсэн хүлгийг онцолъё.
Сэрээнямын Банзрагчийн аварга зээрд гэх нэрийг сонсоогүй монгол хүн ховор болов уу. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат манлай уяач Сэрээнямын Банзрагчийн Аварга зээрд Богдын их сүргийн алаг хэмээгч аварга морины дараа орох хамгийн өндөр амжилтыг гаргажээ. Энэ хүлгийг Мааньтын агтанд илгээсэн ч унаган нутагтаа гүйн ирж хэдэн эзэн дамжаад эцэст нь төрийн баяр наадамд уралдсаар зард гарсан юм. Аварга зээрд улсын баяр наадамд найман удаа ирж уралдахдаа бүгдэд нь айрагдаж түрүүлж, 1961, 1971 онуудад ардын хувьсгалын хоёрт түүхт ойд түрүүлж айрагдан бас нэгэн ховор амжилтыг гаргасан. Түүний улсын баяр наадамд гурав түрүүлж, тав айрагдсан үнэмлэхүй амжилтыг ямар ч морь давтаагүй байна.