...Сэтгэлийн мянган зовлонг
Сэргээх нэгээхэн зүйл ч үгүй гэж үү...
Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, найруулагч Ч.Түвшингийн найруулсан "Жаргаагүй нар" жүжгийн төгсгөлд их зохиолчийн хэлсэн энэ үгээр түүний ямар их шаналал дунд амьдарч байсныг илэрхийлнэ.
1920-1930-аад оны түүхэн цаг үед биднийг аваачсан энэхүү жүжигт Д.Нацагдоржийн бие сэтгэлээрээ эдэлсэн асар их зовлон, гомдол цөхрөл дунд алдаагүй итгэл найдвар, аугаа их зорилго, гуниг баярыг хоёр цагт багтаан харуулсан юм.
Түүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн зовлон жаргалаар дамжуулан бүтээн туурвиж асан олон сайхан шүлэг, зохиолыг тайзнаас сонсох болно.
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын 23, 24-нд 19:00 цагаас их зохиолч Д.Нацагдоржийн тухай өгүүлэх "Жаргаагүй нар" жүжгийг тоглох гэж байна.
Жүжгийн гол дүр Нацагдоржид жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламд жүжигчин Г.Номуун нар тоглоно.
Тасалбар: ticket.mn