2019 North American International Auto Show буюу Хойд Америкийн Олон Улсын Авто Шоу 2019 энэ сарын 14-өөс 27-ны өдрүүдэд болж байгаа билээ. Автомашин сонирхогчдын дунд хүлээлт өндөртэй байдаг энэхүү арга хэмжээний онцлох мэдээ, мэдээллийг бид хүргэж байна.
Кадиллак хамгийн анхны цахилгаан кроссовер төрлийн автомашиныхаа зургийг нь ил болгожээ. Харин нэр, үзүүлэлт, үнэ зэрэг мэдээллийг тодорхой болгох хараахан болоогүй гэжээ.
Мөн мэдэгдлийнхээ үеэр 2021 он хүртэл 6 сар тутамд нэг шинэ загварын автомашин танилцуулна гэдгээ албан ёсоор зарлажээ.
Зургаас харахад энэхүү цахилгаан автомашин кроссовер төрлийнх бөгөөд General Motors-ын BEV3 платформ дээр тулгуурласан байх аж. Түүнчлэн батарейн хувьд хэд хэдэн төрөл байх учир хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан сонгох боломжтой.
Сонирхуулахад, хэдхэн хоногийн өмнө Chevrolet, Кадиллак зэргийг үйлдвэрлэдэг General Motors 200,000 мянга дахь цахилгаан автомашинаа борлуулсан хоёр дахь компани болсон юм. Энэхүү амжилтад хүрсэн анхны автомашин үйлдвэрлэгч нь Tesla билээ.
Эх сурвалж: The Verge