gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголбанкны шинэ байрыг барих компанийг хуулийн дагуу шалгаруулж, “Хурд” группийг сонгосон гэв

Б.Чимэг
Нийгэм
2019-09-11
29
Twitter logo

Монголбанкны удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ үеэр  сэтгүүлчид юун түрүүнд Үндэсний цахим гүйлгээний төвийн барилгын ажлын талаар тодруулав.  

16 давхар барилгыг Санхүүгийн зохицуулах хорооны ард, зэрэгцүүлэн барьж байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг барилгын компани ажиллаж байгаа юм. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа зарлаагүй. Тусгай зориулалтын барилга барьсан туршлагатай 13 компанид хандахад 6 нь үнийн саналаа ирүүлжээ. Тэд 20-70 тэрбум төгрөгийн өртгөөр үндэсний цахим гүйлгээний төв барих санал ирүүлсан гэв.

Монголбанкны дэргэд байгуулагдсан Үнэлгээний хороо саналыг судлаад үнээс гадна ямар хугацаанд барих, өмнө нь тусгай зориулалтын барилгууд барьсан зэргийг харгалзан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Хурд” группийг сонгон шалгаруулжээ. Тус компани Хаан, ХХБ-ны төв байрыг барьсан туршлагатай гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлав.

Монголбанк АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийг шинээр барих шаардлага үүсжээ. Одоо Монголбанканд 400 орчим ажилтан ажилладаг. Байр хангалтгүй. Мөн цахим гүйлгээг аюулгүй орчинд, хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах шаардлага үүссэн байна.   

Үндэсний цахим гүйлгээний төвийг орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж байгаа тул тусгай зориулалтын барилгад тооцогдоно гэсэн юм. “108” хэмээх архитектурын компани зураг төслийн боловсруулан, БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төв төсвийг зохион баталжээ.  

Яагаад барилгын компаниуд дунд нээлттэй тендер зарлаагүй талаар Монголбанкны Тамгын газрын захирал Ж.Батхуяг:

-Монголбанкны барилга байгууламж Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамаарч хуулиар хамгаалагдсан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу уг барилгын ажлын гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай. Иймд туршлагатай компанийг сонгож, гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн. Хууль зөрчөөгүй. Барилгыг бариулахтай холбоотойгоор Монголбанкны үйлчилгээний хураамж, шимтгэлийг нэмсэн зүйл байхгүй. Сонгон шалгаруулалт 2018 оны таваас наймдугаар сарын хооронд үргэлжилсэн гэв.

Шинэ барилгыг 2020 оны эхний хагас жилд багтаан бүрэн ашиглалтад оруулах юм байна. Барилгын хоёр давхрыг Санхүүгийн зохицуулах хороо эзэмших аж.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬ
3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан