Засгийн газраас 2018 оны гуравдугаар сард Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандарт шаардлагыг хангуулах зорилгоор цэвэршүүлсэн усыг эргүүлэн ашиглах тухай тогтоол гарсан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Ус сувгийн удирдах газраас зөвшөөрөл авч, төвийн шугамаас ус авдаг авто машин угаалгын газруудад саарал ус дахин ашиглах шаардлага тавьжээ. Улаанбаатар хотод авто машин угаалгын 200 гаруй газар байдаг бөгөөд 104 нь УСУГ-тай гэрээ хийж, хэрэглээний усаа төвийн шугамаас татдаг байна.
Үүнээс 17 угаалгын газар саарал усыг дахин ашиглах технологи нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн. Манай байгууллагаас гэрээтэй бусад угаалгын газрыг ч ус дахин цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх шаардлага тавьж байна" хэмээн УСУГ-ын Үйл ажиллагаа, хяналтын хэлтсийн бохирдуулагч үйлдвэр хариуцсан хяналтын инженер Д.Баярмаа мэдээлэв.
Бохир ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлсэн 17 угаалгын газрын нэг нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сансар” авто угаалгын газар юм. тус угаалгын газар саарал усыг дахин ашиглах технологийг шинэ оны өмнө нэвтрүүлсэн бөгөөд бохир усыг гурван шатны шүүлтүүрээр шүүж, эргэлтэд оруулж байна.
“Сансар” авто угаалгын газрыг ажиллуулдаг “Ялгуусан” ХХК-ийн захирал Ж.Болдбаатар, Авто угаалгын газрууд их хэмжээний ус хэрэглэдэг гэсэн ойлголт байх шиг. Үнэндээ тийм биш, манай угаалгын газар гэхэд хоногт дунджаар 2 тонн ус хэрэглэдэг. Саарал ус дахин ашиглах технологийг нэвтрүүлснээр бохир усныхаа 70-80 хувийг цэвэршүүлэн хэрэглэж байна. Бохир ус цэвэршүүлэх нь өндөр технологи шаардсан ажил. Манай улсад энэ талаар туршлагажсан төрийн байгууллага болон хувийн аж ахуйн нэгж ч алга. Бид өөрсдөө судалж, БНХАУ, Оросоос тоног төхөөрөмжөө авчирч суурилуулаад ажиллаж байна. Сайжруулах зүйл ч байна” гэж ярилаа.