Сэтгэл судлалын үндэсний төвөөс 2013 онд монгол хүний сэтгэлзүйд дараах судалгааг хийжээ.
Монголчуудын 12,9 хувь нь сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бол 72,7 хувь нь сэтгэлийн хөдөлгөөн багатай байна.
Мөн дасан зохицох чадвар сайтай бөгөөд хөх өнгө болон дугуй дүрсийг хамгийн ихээр таашаадаг гэжээ.
Судалгаанд хамрагдагсдын 21,5 хувь нь бусдыг өндрөөр үнэлдэг, 66,7 хувь нь дунджаар үнэлдэг гэсэн бол эсэргээрээ 75 хувь нь өөрсдийгөө өндрөөр үнэлдэг, 25 хувь дунджаар үнэлдэг хэмээн хариулсан байна.
Сонирхолтой нь, монголчууд Маслоугийн хэрэгцээний пирамидаас яг эсрэгээр хэрэгцээгээ тодорхойлдог гэжээ. Тодруулбал, 6,2 хувь нь физиологийн хэрэгцээгээ чухалчилдаг бол хамгийн их буюу 39,5 хувь нь өөрийгөө илэрхийлэх, идэвхжүүлэх хэрэгцээгээ чухалчилдаг гэж гарсан байна.
Мөн шашин шүтлэгийн хувьд 94 хувь нь шашин шүтдэг бөгөөд 48 хувь нь бурхандаа залбирдаг, 44,4 хувь нь гэртээ лам авчирч ном уншуулдаг, 38,2 хувь нь хүрд эргүүлдэг гэсэн үр дүн гарчээ.
Мөн бидний дунд маргаан үүсэх шалтгааны 78,4 хувь нь гэр орны байдал, 60,8 хувь нь хоол хувцас, 51 хувь нь хадмуудын асуудлаас үүддэг гэжээ.