Гадаадад суралцаад Монголдоо ирэн ажиллаж, амьдарч буй төгсөгчдийг хамарсан анхдугаар бага олимп зургаадугаар сарын 29-ны өдөр “English school of Mongolia”-д боллоо. Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс зохиож буй уг тэмцээнийг цаашдаа жил бур уламжлал болгон зохиох юм.
Тэмцээн сагсанбөмбөг, ширээний теннис, дартс гэсэн үндсэн гурван төрлөөр болж байгаа ба 15 өөр улсад төгсөгчдийн төлөөлөл болж 300 орчим тамирчин оролцож байна. Нэг өдөр үргэлжлэх тэмцээний нээлтэд Америкийн элчин сайд тэргүүтэй зочид хүрэлцэн ирсэн юм.
Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн А.Хосхүү “Манай зөвлөл нь монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гадаадад төгсөгчдийн холбоодыг нэгтгэн 2018 онд байгуулагдсан. Гадаадад төгсөгчдийг хооронд нь танилцуулж, тэдний сурсан эрдэм мэдлэгийг бусадтай хуваалцан, эх орондоо хувь нэмэр оруулах зорилготой. Бид жил бүр гадаадад төгсөгчдийн чуулга уулзалт хийж, ажил олгогчдыг гадаадад төгссөн ажил хайгчидтай уулзуулах зэрэг үйл ажиллагаа зохиодог. Мөн гадаадад сурахаар явж буй сурагчдад зөвлөгөө өгч тусалдаг” гэв.
Тус зөвлөлд одоогоор АНУ-д төгсөгчдийн холбоо, ОХУ-д төгсөгчдийн холбоо зэрэг 13 холбоо бүртгэлтэй байдаг ба тэмцээнийг зохиоход холбоонууд өөрсдөө хөрөнгө, санхүү гаргаж буй аж.