-Нийслэлээс “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах санал гаргалаа-
Засгийн газрын тогтоолоор Дүнжингарав уралдааныг хоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.
Хаврын хахирган хүйтэнд хүүхдээр морь унуулах нь балмад хэрэг хэмээн Хүний эрхийн Үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний газар, хэвлэл мэдээллүүд удаа дараа мэдэгдэж байгаа ч Засгийн газар “алдарт уяачдын” лоббинд автан ийм шийдвэр гаргасан нь туйлын харамсалтай.
Хахирган цагаар морь унах байсан хүүхдүүдийг тэгвэл “шүлхий аварч” магадгүй нь.
Сүүлийн өдрүүдэд хурдан морины Дүнжингарав уралдаанд оролцох зорилготой мал ачсан автомашины хөдөлгөөн Улаанбаатар хот руу чиглэсэн мэдээлэл байна. Тиймээс Дүнжингарав уралдааныг хойшлуулах саналтай байгаагаа Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ мэдээллээ.
2014 оны 1-р сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь 3 аймгийн 9 сумдын нийт 622 мал шүлхий өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилж нийт 522 үхрийг зориудаар утсгаж, дээрх сумдын 181 өрхийн 257 937 малд үзлэг тандалт хийж, нийт 309 248 толгой малыг вакцинжуулжээ.
Хэдийгээр шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг шуурхай авч хэрэгжүүлж байгаа ч өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгаа тул ажлын хэсгээс нэмэлт зохицуулалт хийхээр болсон байна.
Өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа хяналт шалгалтын 7 постын Багануур хяналт, ариутгал, Налайх Городок хяналт, ариутгал, халдваргүйжүүлэлт, Налайх 4-р зөрлөг, Хан-Уул Яармагийн 4 товчоог 24 цагаар хүч нэмэн ажиллуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд ажлын хэсгээс гаргасан дээрх нэмэлт зохицуулалтыг яаралтай хэрэгжүүлж, хүч нэмэгдүүлсэн дөрвөн постод 24 цагаар ажиллах ажилтнуудын байр, хоол, унааны зардлыг шийдвэрлэн, “Дүнжингарав” уралдааныг хойшлуулах саналыг зохих журмын дагуу гаргаж танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.