Хичээлийн шинэ жил эхлэхэд cap гаруй хугацаа үлдлээ. Наадмын дараа намар, тэгээд л "Хичээл орно” гэх сурагч олон буй.
Тэд сургууль, анги танхим, багш, найз нөхдөө зуны гурван сард үгүйлж, есдүгээр сарын 1-нд хичээлдээ явахдаа заавал шинэ хувцастай явдаг нь бичигдээгүй хууль.
Харин жил бүр сурагчийн дүрэмт хувцас тойрсон элдэв маргаан, мэтгэлцээн өрнөж, чанар стандарт яригддаг. Тэгвэл “Бат зүү" компани 2003 онд Оюуны өмчийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зохиогчийн эрх патент авч, БСШУЯ-ны зарласан тендерт шалгарч, дүрэмт хувцсаар сурагчдыг жигдрүүлж байсан.
Гэвч тус газрын нийлүүлсэн хувцас чанарын шаардлага хангахгүй, сэмэрч, урагддаг гэсэн гомдол иргэдээс гарсан. Учир нь тус компани хувцасаа импортоор Хятадын Шанхайгаас оруулж ирдэг гэх яриа иргэдийн дунд гарсан. Энэ мэтчилэн дүрэмт хувцасны асуудал хичээл эхлэх үеэр яригдаад хэдэн жилийн нүүр үзэж байна.
Тэгвэл энэ жил “Чингис” бондоос 30 тэрбум төгрөгийг оёдлын үйлдвэрлэлийн салбарт олгох болсон. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг ирэх хичээлийн жилээс эх үндэсний үйлдвэрүүд нийлүүлэх болж, аж ахуйн нэгжид ижил боломж олгож байгаа.
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг энэ онд багтааж эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн.
/Ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасны загвар/
Манай улсад 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас шаардлагатай ч хямд төсөр материалаар үйлдвэрлэсэн хувцас хэрэгтэй байдаг. Эдгээр хувцас эдэлгээ, эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангаагүй тул 2011 онд сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавууны орц нормыг стандарчилсан.
Гэвч энэ стандартын дагуу үйлдвэрлэл явуулсангүй, орон нутгийн боловсролын газрууд гэрээлсэн газруудаасаа импортоор оруулж ирсэн хувцсаар сурагчдыг хангаж ирсэн. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран "Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар” боловсруулж гаргав. Жишиг загварын дагуу монгол хонины ноосны даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхлэв.
/Дунд ангийн сурагчдын дүрэмт хувцасны загвар/
Сурагчдын дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн гэсэн насны ангиллаар өөр өөр загвартай ч загвар хийц, өнгө, материал нь адилхан байхаар заасан. Хөдөө орон нутгийн болон хотын сургуулийн орчин эрс ялгаатай. Иймээс эдгээр нөхцөл байдалд таарсан эдэлгээ удаан, дулаан дүрэмт хувцас хийж нийлүүлэхийг Монголын оёдлын холбооны газар илэрхийлж, гурван жилийн баталгаа өгч байгаа юм.
Үндэсний үйлдвэрүүд дүрэмт хувцасны үнийг дээд тал нь 95 мянган төгрөгөөр нийлүүлэх боломжтой хэмээн ярьж байгаа. Хэрвээ эцэг, эх, хүүхдүүд нэмэлт иж бүрдлийг авахыг хүсвэл энэ үнэ нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл, хүйтэн сэрүүний улиралд давхарлаж өмсөх үстэй майк, цамц, кардиган зэрэг нь нэмэгдсэн үнээр
эзэндээ очих болж байна.
/Бага ангийн сурагчдын дүрэмт хувцасны загвар/
Дотооддоо үйлдвэрлэх даавуу нь ноос ноолуурын хольцтай учраас нэг метр нь 16 орчим мянган төгрөг. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцас тансаг хэрэглээ биш, эрүүл мэндийн шаардлага хангасан, эдэлгээ удаан бүтээгдэхүүн байх нь үйлдвэрлэгчдийн үүрэг.
Энэ жилийн сурагчдын хувцасны загварт бага ангийн хөвгүүдийн үндсэн иж бүрдэлд хүрэм, өмд багтсан бол нэмэлт иж бүрдэлд кардиган, майк, цамц орж байна. Харин бага ангийн охидын хувьд сарфан, кардиган өмсөх аж. Дунд ангийн хөвгүүдийн иж бүрдэлд хүрэм, өмд байгаа бол нэмэлт нь ноосон майк, цамц байх аж.
Охидын хувьд жакет, юбка, майк, цагаан цамц байна. Ахлах ангийн хөвгүүд хар хөх пиджак, саарал өмд, майк, цамцаар ижилсэнэ. Харин охид саарал юбка, хөх өнгийн пиджак өмсөх юм байна.
Ийнхүү сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид бүтээх гэж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэгчид тэр дундаа оёдлын салбарыг хөгжихөд ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. Энэхүү дүрэмт хувцсыг оёохоор урьдчилсан байдлаар 72 аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрт Төв, Налайх, Эрдэнэт, Дархан зэрэг хөдөө орон нутгийн оёдлын газруудаас багтаж байгаа. Энэ оёдлын газрууд нь тоног төхөөрөмж, ур чадварын хувьд бүгд ижил шаардлага хангасан байна.
Сурагчдын дүрэмт хувцас оёх ажил энэ сарын 22-ноос ирэх сарын 24 гэхэд бага ангийн хүүхдийн дүрэмт хувцсыг сургуулиудад олгох юм. Энэ ажил эцсийн байдлаар аравдугаар cap гэхэд дуусах юм байна.
Ш.Отгонцэцэг