![](https://mgl.gogo.mn/news/2013/7/19/tavan_erdene.jpg)
Тус цомогт малчин түмнээ бахдан дуулсан жар, далаад оны мартагдсан дуунуудыг сэргээж дуулснаараа түүний шинэ цомог онцлог бөгөөд “ Баян монгол”, “Үхэрчин хүү”, “Хоньчны суурь манайх”, “Мал маллах сайхан” зэрэг арван дуу багтжээ.
Мөн энэхүү цомогтоо орсон дуунуудыг багтаан дүрсжүүлсэн кино концертоо энэ сарын 20-ноос эхлэн телевизийн цэнхэр дэлгэцээр дамжуулан үзэгч олондоо хүргэхээр болжээ.
Залуу дуучин Ч.Алтантүлхүүр СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг 2007 онд онц дүнтэй төгссөний дараа ажил, амьдралын гараагаа Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар орж эхлүүлсэн юм.
Тэрээр, тус театрын тайзнаа тавигдсан үндэсний болон сонгодог дууриудын гол болон туслах дүрүүдийг амжилттай бүтээж байгаагийн зэрэгцээ 2011 оны “Морин хуур” наадамд “Зүрхний чинь гэрэлд” дуу нь шилдэг 25 дуунд багтаж, мөн 2012 онд “Хатад дамжсан бүүвэй” дуугаараа дэд байранд орж байжээ.
![](https://mgl.gogo.mn/news/2013/7/19/tavan_erdene_2.jpg)