Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль гурван өдрийн турш Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт боллоо.
Соёлоороо овоглосон тус наадмыг сурвалжлахаар зорьж, үүдний хэсэг рүү дөхөх тусам үндэсний хувцсаараа гоёсон найман настай балчраас 80 настай буурай хүртэл цугласныг харав. Аймаг бүрийн төлөөлөл өөрсдийн хуваарилагдсан гэртээ өв соёл нэвт шингэсэн нандин бэлэгдлүүдээ онцлон харуулсан байлаа.

Зарим нь гэрийнхээ гадна биелгээ хийж, морьд шилгээх чимээн, морин хуурын татлага, ардын дуу айзам хэмнэл эгшиглэнэ. “Монгол үндэстний хувцас ийм баялаг гэж үү” хэмээн уулга алдмаар, нүд хужирлам гоёл зүүсгэлтэй хүмүүс зөрнө. Монгол ахуйг харуулахыг зорьж буй наадам тул машинаа нэлээн хол газар зогсоохыг шаардсанаар бид гол асрын зүг алхав.
Замдаа үхэр тэрэг хөллөсөн арав гаруй малчинтай таарлаа. Тэд наадамд зочилж буй хүмүүсийг үхэр тэргээр үнэгүй зөөж өгч буй аж. Гэр бүлээрээ ирсэн хүмүүс ихэд сонирхон үхэр тэргээр наадмын төв хаалгаар нэвтэрнэ. Таван хошуу мал, тараг, айраг, цагаа, ааруул, ээзгий, сур элдэж, мах чанах гээд монгол ахуй ийм л байдаг даа гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ.

"ӨЛГИЙТЭЙ ХҮҮХДЭДЭЭ ХҮРТЭЛ СОЁЛ, УЛАМЖЛАЛАА ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭГЭЭРЭЙ ГЭЖ ЗАХИМААР БАЙНА"

-Ховд аймгийн Жаргалант сумын Алаг-Толгойт багийн иргэн, өв тээгч, “Торгон гогцоо” компанийн захирал Г.Хонгороо:
-Бидний өвлүүлэн үлдээх ёстой нандин эрдэнэ болох соёлыг түгээж, 21 аймгийг хамтад нь наадуулж буйд баяртай байна. Би 70 гаруй настай хүн. Өдийг хүртэл нутгийнхаа төрөл бүрийн соёлыг өөртөө тээгээд ирлээ. Монголын түүх, үр сад, эв эе, хөгжил цэцэглэлтэд маш их нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Энэ наадам бол өв соёлоо хадгалж үлдэх гэсэн цаг үеэ олсон зөв бодлого, түмэн олны минь зорилго хэмээн бодож байна.
Би соёлын өвөө үр хойчдоо үлдээх зорилгоор маш эрч хүчтэйгээр энэ наадмыг зорьж ирсэн. Монголынхоо бүх ард түмэндээ хандаж хэлэхэд Та бүхэн уг наадмаас өв соёлынхоо тухай олон зүйл үзэж харан сонсоно. Дараа, дараагийн жилийн соёлын наадамд идэвхтэй оролцож үр хойчдоо, өлгийтэй хүүхдэдээ хүртэл соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээгээрэй гэж захимаар байна.
Би 2018 онд Дэлхийн Монгол Угсаатны их наадамд, 2019 онд Улаанбаатарт болсон Азийн наадамд оролцож байсан. Энэ наадам миний оролцсон хамгийн том буюу гурав дахь наадам боллоо. Энэ наадамд оролцоод залуужаад буцаж байна.
"УГСААТНЫ СОЁЛ ГЭЖ ДУУСДАГГҮЙ, ДУНДАРДАГГҮЙ СОЁЛЫГ ХЭЛНЭ"
-Ховд аймгийн Дөргөн сумын малчин Л.Цэнджаргал:
-Би дөрвөд ард түмнийг төлөөлж уг наадамд оролцлоо. Би үндэсний дөрвөд хувцас урладаг урлаач хүн. Өөрийнхөө өмсдөгөөс эхлээд үр хүүхэд, ах, дүү нартаа хувцас урлаж өгдөг. Тухайн хүний нас, хэргэм зэргийг дөрвөд хувцаснаас нь ялгаж харж болдог.
Миний сүүлийн арван жил сэтгэлдээ тээсэн зорилго, мөрөөдөл бол үндэсний хувцасны соёлыг түгээх байсан юм.
Би 10 жилийн өмнө, аймгийнхаа 80 жилийн ойгоор соёл уламжлалыг хадгалсан үндэсний хувцас бага байгааг тод анзаарсан. Ингээд өөрөө үндэсний хувцас урлахаар шийдэж байв. Одоо бол манай сумынхан бүгдээрээ, ялангуяа эмэгтэйчүүд маань үндэсний хувцсаа урладаг болсон. Мөрөөдөл биелдэг юм байна гээд дотроо их баяртайгаар энэ наадамд оролцож байна. Угсаатны соёл гэж дуусдаггүй, дундардаггүй соёлыг хэлнэ.

-“Монгол банхар судлалын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Т.Түвшинтөр:
-Монгол анч тайга болон монгол банхрыг олон нийтэд таниулах зорилгоор янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Монголчууд бол нүүдэлчин, малчин ард түмэн. Бидний ахуй амьдралд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн хоёр нохойгоо таниулахаар ирсэн.

Монгол банхар, тайга нийлсэн 40 нохой, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Бид Соёлын яамтай хамтран “Андгай” нэртэй үзэсгэлэнг хавар гаргасан. Уг үзэсгэлэн амжилттай болсон учраас “Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд урилгаар оролцож байна.

"СОЁЛОО ТҮГЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХАРААД ГОЁ БАЙНА"

-“Намайг Байдолда овогтой Кенжебек гэдэг. Би Баян-Өлгий аймгийн Толбо сумаас уг наадамд оролцохоор зорьж ирсэн. Соёлын наадамд оролцоод, олон хүнтэй танилцаад сэтгэл өндөр байна. Наадамд оролцсондоо маш их баяртай байна. Манай бүргэд хоёр настай, эм бүргэд. Би бүргэдийн баярт дөрвөн жил оролцсон. Соёлоо түгээж байгаа хүмүүсийг хараад гоё байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ. Үнэгний арьсаар хийсэн хувцсаар гоёсон тэрбээр олны нүдийг чимж байлаа.
-Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ахмадын хорооны дарга Ш.Лхагвасүрэн:
-Наадам сайхан боллоо. Манай аймаг боржигины их соёлтой газар. Боржигин найрын тухай нэвтрүүлгийг наадмын үеэр хийлээ. Баяр наадамд оролцсон сэтгэгдэл маш өндөр байна.
Үндэстэн, язгууртан бүр өөр өөрийнхөө язгуур, өв соёлоо хамгаалж, өвөг дээдсийнхээ уламжлалыг дээдэлж яваарай гэж хүсье.