Өнгөрсөн сард үйлдсэн зөрчлийг наймдугаар сартай харьцуулбал мөрийтэй тоглоом тоглох зөрчлийн хэргийн гаралт хамгийн их өссөн дүнтэй байна. Тодруулбал мөрийтэй тоглоом тоглох зөрчил 3 дахин, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 29.4 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 25 хувиар, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 17.5 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 7.6 хувиар, Танхайрах зөрчил 0.4 хувиар тус тус өсжээ.
Харин Хулгайлах зөрчил 21.4 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.8 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 16 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 1.4, Хүний биед халдах зөрчил 0.3 хувиар тус тус буурчээ.
Улсын хэмжээнд есдүгээр сард 233 053 зөрчлийн хэрэг бүртгэсэн нь наймдугаар сартай харьцуулахад 0.01 хувиар өссөн байна.
Нийт зөрчлийн хэргийн 74 хувийг нийслэлд, 25.7 хувий орон нутагт бүртгэжээ.
- 99 хувийг Цагдаагийн байгууллага,
- 0.18 хувийг Мэргэжлийн хяналт,
- 0.01 хувийг Онцгой байдал,
- 0.79 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 230895 хүн, 293 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн, Өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 0.7 хувиар буурч, хуулийн этгээд 13.6 хувиар өсжээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76 хувь нь эрэгтэй, 24 хувь нь эмэгтэй байгаа бол 64.4 хувь нь 26-45 насныхан байна гэж УЕП-оос мэдээлэв.