Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод байгуулах ШУТИС-ийн салбар сургуулийн шавыг өнөөдөр тавилаа.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд байгуулж буй сургууль уул уурхайн дөрвөн чиглэлээр энэ намраас элсэлт авч эхэлнэ.
БШУ-ы сайд Энх-Амгалан "Сургалтын хөтөлбөр давхцахгүй бөгөөд мэргэшсэн багш нараас гадна Оюутолгой, Тавантолгойн экспертүүд сургалт орж дадлагын ажлуудыг удирдана. Шинэ сэргэлтийн хүрээнд уул уурхай, инженер технологийн чиглэлийн 38 мянган боловсон хүчин хэрэгтэй байгаа ч жилд төгсөж буй оюутнуудын 80 хувь нь нийгмийн ухааны салбарын мэргэжилтэй байна" хэмээв.
Сургуулийн кампус баригдах хүртэл Даланзадгадад байрлах политехникийн коллежийн байранд сургалтыг явуулах аж. Сургуулийн кампусын ТЭЗҮ-г Оюутолгой компанийн санхүүжилтээр боловсруулж байгаа бөгөөд 7-10 жилийн хугацаанд сургуулийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл 180 орчим тэрбум төгрөг шаардлагатай юм.
ШУТИС-ийн захирал Т.Намнан "Бүс нутагтаа хамгийн эрэлттэй байгаа уул уурхайн эрдэс баялаг, нефть боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ. Эхний ээлжид энэ намраас 100 орчим оюутан элсүүлэх бөгөөд дараа жилээс 200 болж, цаашдаа зөвхөн дотоод гэлтгүй гадаадын оюутнуудыг хүлээн авна. Багш болон оюутнуудын байрлах газрыг орон нутгаас гаргаж өгнө. Аль ч аймаг дүүргийн хүүхэд суралцах боломжтой бөгөөд нийслэл дэх төв сургуультай хослуулан шилжин суралцах боломжийг бүрдүүлнэ" гэв.
Шинэ сургуульд олон улсын томоохон сургуулийн хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх бөгөөд боловсролын экспорт хийнэ гэж БШУ-ы Дэд сайд мэдээллээ.