Филиппин улсыг 1965-1986 онд удирдаж байсан дарангуйлагч Фердинанд Маркосын хүү, бага Фердинанд Маркос тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Өдгөө 64 настай тэрээр өчигдөр тус улсын Үндэсний музейд тангараг өргөжээ.
Харин суудлаасаа бууж буй Ерөнхийлөгч Родриго Дутертегийн охин Сара Дутерте Дэд Ерөнхийлөгч боллоо.
Тухайн үед Ерөнхийлөгчийн ордон руу дайран орсон хүмүүс гэр бүлийн гишүүдийн тосон будгаар зурсан хөрөг зургууд, алтадсан гоожууртай жакузи, гэргий Имельда Маркосын 15 булган шуб, тансаг брэндийн 508 даашинз, 3000 гаруй хос гутал олжээ.
Бонгбонг нэрээрээ алдаршсан Фердинанд Маркос өнгөрөгч тавдугаар сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэрээр иргэддээ хандан үг хэлэхдээ "Та бүхэн ардчилсан Филиппиний түүхэн дэх сонгуулийн хамгийн том мандатыг надад олголоо" хэмээн талархлаа илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрээр аавынхаа удирдаж байсан он жилүүдийг дурсан санаж, аав нь Филиппин улсыг өөрчилсөн, харин одоо өөрийнх нь ээлж ирлээ гэв. Тэрээр иргэдээ эв нэгдэлд уриалж, тус улс өнгөрсөн рүүгээ эргэн харахгүй байх ёстой гэжээ.
Гэтэл өрсөлдөгч нар нь эцэг Фердинанд Маркосыг хүний эрхийг зөрчиж байсан гэжээ. Түүнийг Ерөнхийлөгч байхад Филиппинд цэргийн дэглэм тогтож, хүчний байгууллагууд төрийн эсрэг боссон хүмүүсийг баривчлан тамлаж, хяддаг байв.
Эцэг Фердинанд Маркосыг сая сая хүн эсэргүүцсэн тул түүний бүрэн эрх 1986 онд дуусжээ. Тухайн үед хүү Фердинанд 28 настай байсан бөгөөд тэд гэр бүлээрээ Хавай руу зугтсан байна. Тухайн үед Ерөнхийлөгчийн ордон руу дайран орсон хүмүүс гэр бүлийн гишүүдийн тосон будгаар зурсан хөрөг зургууд, алтадсан гоожууртай жакузи, гэргий Имельда Маркосын 15 булган шуб, тансаг брэндийн 508 даашинз, 3000 гаруй хос гутал олжээ.
1991 онд Бонгбонг Маркос эх орондоо буцаж очин, улс төрд орсон байна.
Эх сурвалж: ВВС