Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Долоогийн даваанд шалгарсан шилдэг 16 бөх зүлэг ногоон дэвжээнээ дэвэн дэвсээр гарч ирлээ.
Заан цолны болзол хангасан бөхчүүд:
- Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын начин Б.Серик Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын начин Д.Анараар 7 давлаа. Баян-Өлгий аймгаас 46 жилийн дараа Заан цолтон төрж байна.
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давлаа.
- Ховд аймгийн харьяат Улсын Харцага Б.Бат-Өлзий Баянхонгор аймгийн харьяат Улсын харцага Н.Золбоогоор давлаа.
- Ховд аймгийн Буянт сумын уугуул Улсын харцага О.Хангай Архангай аймгийн харьяат Улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо давлаа.
- Завхан аймгийн Яруу сумын харьяат Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл Улсын харцага Б.Зоригтбаатараар давж, Цэргийн арслангаас Улсын заан цолны болзол хангав.