Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Эдийн Засаг Нийгмийн Комисс (ESCAP)-т хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтийн дагуу Монгол улсад эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдэлд тэтгэлэг олгох хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд шилдэг цахим шийдэл санал болгосон төслүүдийг шалгаруулж 10 мянган ам.доллар хүртэлх хэмжээний тэтгэлэг олгох юм байна.
Тэтгэлэгт өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр эхлэх бөгөөд гуравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн шалгарсан төслүүдэд тэтгэлэг гардуулах ёслол гуравдугаар сард болно.
“Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох, өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч байгууллагаар IWFCI Mongolia буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар сонгогджээ.
Тус байгууллагын ерөнхийлөгч, төслийн зөвлөх О.Байгаль "Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох гэхээр энэ хөтөлбөрт зөвхөн эмэгтэй захиралтай, эмэгтэй хүмүүс материалаа өгнө гэсэн үг биш. Жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа бэрхшээл, саадыг шийдвэрлэхэд санал болгох технологийн шийдэлд нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх юм.
Тэгэхээр танай компанийн захирал эрэгтэй ч байсан эмэгтэй ч байсан ялгаагүй хөтөлбөрт хамрагдах боломжтой. Харин тэтгэлэгт өгөх төсөл тань эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх бүх төрлийн шийдлүүд байж болно.
Бид эхлээд дотооддоо энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Манай Улс албан ёсоор энэ хөтөлбөрт багтвал Ази, номхон далайн бүсийн хөтөлбөрт оролцоод явах боломжтой. Ингэснээр тэтгэлгийн хэмжээ харьцангуй өснө. Эхний удаад туршилтын журмаар бичил тэтгэлэг олгоно. Цаашид компанийн хэрэгжилт, үр дүнгээс шалтгаалан өргөжүүлэх ажлыг зохион байгуулна. Бид эхний удаад 200 орчим сая төгрөгийн сан бүрдүүлсэн. Үүнээс 3-4 компанийг сонгон шалгаруулаад шинэ шийдэлд нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох юм. Энэ мөнгө нь зээл биш, эргэн төлөх нөхцөл байхгүй. Нэг удаагийн буцалтгүй тусламж буюу бичил тэтгэлэг" гэв.
Нэг төсөлд 10 мянган доллар ба түүнээс дээш тэтгэлэг олгох аж. Төсөлд оролцох аж ахуйн нэгж нь тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа явуулсан, бүтээгдэхүүнээ гаргасан байх зэрэг шаардлагатай юм байна.
Тэтгэлэг олгох чиглэлүүд:
- ХАА-д суурилсан технологийн цахим шийдэл
- Нийлүүлэлтийн сүлжээн дэх санхүүжилт
- Хөрөнгө оруулалтын цахим шийдэл
- Даатгалын технологи
- ЖДБЭ эмэгтэйчүүдэд чиглэсэн цахим шийдэл
- Дижитал болон санхүүгийн мэдлэг олгох болон бусад цахим шийдэл
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах тухай болон өргөдлийн маягтыг дэлгэрэнгүй танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын үеэр төсөлд оролцох хүсэлтэй компанийн төлөөлөл сонирхсон асуултдаа хариулт авав.
-Хөтөлбөрт хамрагдах бизнесийн нууцлалыг яаж хангах вэ? Төслөө танилцуулахаар өөр газарт хэрэгжүүлчих жишээ байдаг. Нууцлалыг яаж хангах вэ?
-Бусад орнуудад туршигдсан төсөл. Бидэнд бүх зааварчилгаа ирсэн. Үүний дагуу ажиллана. Төсөл хүлээн авсны дараа хуулийнхан тантай холбогдож нууцлалын гэрээ байгуулна.
-Манай компани барилгын ажил үйлчилгээ эрхэлдэг. Энэ салбарыг эцсийн дүндээ барилга дээр ажилладаг эмэгтэйчүүд авч явдаг. Өөрөөр хэлбэл, барилгын ажлын 70 орчим хувийг засал хийдэг, обой наадаг зэрэг эмэгтэйчүүд нугалдаг. Энэ эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг анхаарахад чиглэсэн төсөл байж болох уу?
-Бололгүй яах вэ. Эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх нь энэ хөтөлбөрийн зорилго. Бусад оронд шалгарсан төслийг харахаар дам яаж нөлөөлж болох вэ гэдгийг л маш сайн тайлбарлах шаардлагатай юм билээ. Яагаад уялдаа холбоотой вэ гэдгийг маш сайн тайлбарлаарай.
-Хуулийн этгээдийн бүртгэл ямар байх вэ?
-ААН буюу компани байна.
-Захирал нь эрэгтэй хүн байж болох уу?
-Хүйсийн ялгаа байхгүй. Гол нь таны санал болгож байгаа цахим шийдэл эцсийн дүндээ эмэгтэй бизнес эрхлэгчийн нийгмийн асуудлыг хэрхэн хөнгөвчлөх вэ. Тэдний бизнес нь сэргээн босох, чадавхжихад чиглэсэн шийдэл байх ёстой юм. Манай байгууллагын үйл ажиллагаа жижиг, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг чухал юм.
Тэтгэлгийн өргөдлийг www.iwfci.mn болон iwfciMongolia фэйсбүүк хуудсаар хүлээн авна.