Анх 2009 онд төрөөс төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан.
2010 онд Концессын тухай хуулийг баталж, Төрийн өмчийн хороо концессыг хариуцан ажиллажээ. Тус хорооноос концессоор хэрэгжүүлэх төслүүдийг Засгийн газарт танилцуулан, 125 төслийг хэрэгжүүлэхээр батлуулсан байна.
Ингээд барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй анхны гэрээг 2011 онд байгуулж, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай 50 км авто зам төслийг эхлүүлжээ.
Концессын тухай хуулийг баталснаас хойш нийт 20 төслийн гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хийж, үүнээс 17 гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэг төсөл нь ашиглалтад орсон нь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам юм.
Энэ гэрээг анх 17 жилийн хугацаатай байгуулсан ч 2015 онд 13 жилээр сунгаж, 30 жил болгожээ.
Барих-шилжүүлэх гэрээг 2015 онд анхны гэрээг байгуулж, 2016 оноос эргэн төлөлт эхэлсэн байна. Нийт 40 гэрээг барих-шилжүүлэх нөхцөлөөр байгуулснаас 37 гэрээ хүчин төгөлдөр байна.
2013 онд баталсан концессын зүйлийн жагсаалт одоо ч хүчин төгөлдөр. Нийт төслийн 68 хувь нь барих-шилжүүлэх, 51 хувь нь шууд гэрээ байгуулах нөхцөлтэй.
Концессын гэрээгээр 2010 оноос хойш 254 төсөл хэрэгжсэнээс ердөө нэг төсөл амжилттай хэрэгжсэн нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам. Концессын гэрээний дагуу хэрэгжүүлэх төслүүдийн хэрэгжилт хангалтгүйн дээр төсөвт томоохон дарамт учруулдаг байна.
- 2010 онд 73 тэрбум төгрөг
- 2020 онд 329 тэрбум төгрөг төлсөн бол
- 2023-2025 онд 659 тэрбум төгрөг төлнө.
Дээр дурдсан төслүүдээс одоо хүчин төгөлдөр 37 гэрээ бий. Эдгээрийн нийт өртөг маш өндөр буюу 2 их наяд төгрөг.
Сангийн яамнаас Концессын хуулийг хүчингүй болгохоор Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, БОАЖ-ийн дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр сэтгүүлчдэд төслийг танилцуулав.
Энэ төсөлд барих-ашиглах- шилжүүлэх хувилбараар л гэрээ байгуулж, улсын төсөвт ирэх дарамтыг бууруулахаар зорьсон байна. Мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хамгаалах заалтууд багтсан байна.