Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний, дутуу төрөлтийн, хүлээн авах, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар хийжээ.
Мөн дотор засал, сантехникийн ажлыг гүйцэтгэсэн байна. Их засварын хүрээнд төрөх өрөө, хүлээн авах, эмч ажилтнуудын өрөө, ариун цэврийн өрөө тасалгаа коридорт хана, тааз, шал, сантехникийн их засвар, дотор засал хийж, тохижуулжээ.
Мөн жирэмсэн ээжүүдийн тасалгаа, түргэн тусламж, төрөх тасаг тус бүр холбогдох төхөөрөмж суурилуулан ашиглаж эхлээд байна.
Хүрээ амаржих газар 1959 онд ашиглалтад орсон. Барилгад нь хэсэгчилсэн засварууд хийсэн ч иж бүрэн засварлаагүй. Иймд их засвар хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх боломж бүрдэн, эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирчээ.
Их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гарден сити” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийг хэрэгжүүлэн ажиллажээ.