Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээнээс энэ сарын 27-ны пүрэв гарагт 09:00-18:00 цагт Новотел зочид буудалд “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Хөдөлгөөнөө эрчимжүүлье” форум зохион байгуулж байна. 21 аймаг, 9 дүүргийн нийт 120 гаруй төлөөлөл форумд оролцох юм байна.
Нийгэм, улс төрийн тэгш эрх, тэнцвэрт төлөөллийг авчрах үндсэн өөрчлөлт бий болгоход эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, гол үүрэг гүйцэтгэх цөм байгууллагууд суурь ач холбогдолтой.
Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн хөдөлгөөн үе үеийн улс төрийн тэгш эрхийн төлөө ажиллаж ирсэн хувь хүн, байгууллагууд тэр дундаа улс төрийн болон иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн манлайлал, оролцоотойгоор өргөжин тэлж, шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш байдлыг хангах үйлсийг алхам алхмаар урагшлуулсаар ирсэн.
Форум энэхүү хөдөлгөөнөө эрчимжүүлэхийг бүх оролцогч талуудад уриалах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратегийг хэлэлцэх, түүнчлэн хувьсган өөрчлөх манлайллыг үлгэрлэж буй эмэгтэйчүүдийнхээ орон нутаг хамт олныхоо хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмэр, ажил үйлсийг өргөн хүрээнд танилцуулах, харилцан суралцах, урам зориг өгөх зорилготой.
Форумаар хэлэлцэх сэдвүүд:
- Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн хөдөлгөөн, хамтын манлайлал, эв санааны нэгдлийн түүх, сургамж
- Эмэгтэй манлайлагчдын улс, орон нутгийн амьдрал, хөгжилд оруулж буй хувь нэмэр, амжилт, өрнүүлж буй санаачилгууд
- Сонгууль хүртэл хөдөлгөөнөө эрчимжүүлэх, сүлжээ, дугуйлан, нам дундын хамтын ажиллагааг хангах, хамтын хүчин чармайлтыг нэгтгэх стратеги
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээг КОЙКА Олон улсын байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, МОНФЕМНЭТ Үндэсний сүлжээ ТББ-ын консорциумаас зохион байгуулж байна.