Ямайкын гүйлтийн тамирчин Усайн Болт Малта улсын нийслэлийн Валлета хотын Валлета ФЦ клубтэй хоёр жилийн гэрээ байгууллаа.
Дэлхийн 100 болон 200 метрийн рекорд амжилтыг эзэмшдэг Усайн Болт 2017 онд их спортоосоо албан ёсоор зодог тайлснаасаа хойш хөлбөмбөг тоглож байгаа билээ.
Тэрээр довтлогчийн байрлалд тоглож байгаа бөгөөд багадаа хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг байсан төдийгүй түүний хамгийн дуртай спортын төрөл нь аж.
Тэрээр туршилтын хугацаанд сайн тоглож, анхны тоглолтондоо л хоёр гоол оруулсан нь албан ёсоор мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин болох гэрээгээ байгуулахад нөлөөлжээ.
Түүний тоглох лиг нь Малта улсын Малтэс Премьер лиг бөгөөд хамгийн арвин түүхтэй, том багт нэгдэж чадсан нь түүнийг чамгүй хөлбөмбөгч гэдгийг нотлох биз ээ.
Болтоос энэ тухай нь асуухад, "Би энэ спортод их хайртай, өөрөө ч боломжийн тоглож чадна. Миний зорилго ирээдүйд Ямайкынхаа А лигийн багт орж тоглох" гэжээ. Болт 32 настай бөгөөд түүнд дахиад хэдэн жил тоглох хангалттай боломж болоод цаг хугацаа байгаа юм.