Тайванийн компьютер үйлдвэрлэлэрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Acer брэнд цахим спортын хөгжлийг дэмжих зорилгоор жил бүр Ази Номхон далайн орнуудын дунд Predator League 2019 тэмцээнийг зохион байгуулдаг.
Харин энэ оноос эхлэн тус тэмцээнийг Монгол улсад албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээний эхний шатны шалгаруулалтууд LOF тоглоомын төвд 2019 оны 1 сарын 3-нд эхлэж, шилдэг 32 багийн ширүүн тулаан эхлээд байна.
Монгол улсын аваргыг шалгаруулах тэмцээн 1-р сарын 3-аас 12-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Монгол дахь тэмцээний шагналын сан 6,000,000₮ ба түрүүлсэн нэг баг Ази, Номхон далайн орнуудын аваргыг шалгаруулах Predator League 2019 тэмцээнд оролцох эрхийг хожно.
Өнгөрсөн онд Predator League 2018 тэмцээнд Ази Номхон далайн 8 орны шилдэг багууд оролцсон ба Малайз улсын Geek Fam баг түрүүлж байсан бол энэ жилийн Ази Номхон далайн орнуудын тэмцээнд анх удаа Монгол улсаас 1 баг төлөөлөн оролцох боллоо.
Predator League 2019 тэмцээн энэ оны 2 сарын 15-17-ний өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдах ба Ази Номхон далайн 16 орны шилдэг багууд оролцож, 400,000USD шагналын сангийн төлөө өрсөлдөх гэж байна.
DOTA2 төрлөөр Малайз, Тайланд, Филиппин, Индонез, Сингапур, Энэтхэг, Мяньмар, Монгол болон Шри-Ланка улсын шилдэг багууд өрсөлдөх юм байна.
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар BENC ХХК, SPS телевиз, LOF тоглоомын төвүүд оролцож байна. Харин технологийн түншээр Нэкс Электроникс, Мобинет компаниуд дэмжин оролцож байна.