Хүн төрөлхтний их баяр наадам хөл бөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ шувтрах шатандаа орж байна.
Өнгөрсөн сарын 14-ний өдөр хойд хөршид сүр дуулиантайгаар нээлтээ хийж байсан бол өдгөө 32 улсын шилэгдмэл залуусаас ердөө дөрвөн улсын баг тамирчид хагас шигшээд тунан үлдээд байна.
Энэ удаагийн ДАШТ-д болж өнгөрсөн онцлох зүйлсийг дурдаад байвал олон зүйл гарах нь гарцаагүй. Олон олон рекорд амжилтууд эвдэгдсэн энэ удаагийн ДАШТ-ий нэгэн онцлох зүйл нь 200 шахам жилийн түүхт энэ спортод анх удаагаа “VAR” ( Video Assistand Referee ) буюу тоглолтын үеэр шаардлагатай гэж үзэх юм бол бичлэг ухрааж үзэх технологийг хэрэглэх болсон явдал нь байв.
Бичлэг ухрааж үзэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд тоглолтын үеэр болж буй олон будлианыг засаж залруулж байв
Сүүлийн найман жилийн хугацаанд хөл бөмбөгт олон олон шинэ дүрэм техник технологийн дэвшлүүд гарч байгааг бид харсан. Харин энэ Дэлхийн аваргын хамгийн онцлох зүйл нь мэдээж “VAR” болж байна.
“VAR” -ийг 2010 оноос эхлэн Недерландын хөл бөмбөгийн холбооныхон санаачлан хөл бөмбөгт нэвтрүүлэх ажлыг хийж эхэлсэн бөгөөд 2012-2013 онд Недерландын жижиг лигүүдэд туршиж үзэж байв. Харин 2016 онд АНУ-ын хөл бөмбөгийн жижиг лигүүд бичлэг ухрааж үзэх технологийг нэвтрүүлсэн бөгөөд тоглолтын үеэр болж буй олон будлианыг засаж залруулж байв.
Удалгүй ОУХБ холбоо энэхүү технологийг ашиглахаар болж 2016 онд болсон Франц болон Италийн шигшээ багуудын тоглолтын үеэр туршиж үзсэн юм. Харин албан ёсны тэмцээнд “VAR” үр дүнгээ өгсөн нь энэ удаагийн ДАШТ-ий Франц болон Австралийн шигшээ багуудын тоглолтын үеэр хамгаалагчийн гаргасан алдааг шүүгч бичлэг ухрааж үзэн шаардлагатай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ удаагийн тэмцээнд ч шүүгчийн анзаараагүй үйлдэлд “VAR” үр дүнгээ өгсөн тоглолтууд цөөнгүй.
Энэхүү технелоги нь олон олон хөл бөмбөгч сонирхогчдоос эерэг үнэлгээ аваад байгаа бөгөөд одоогоор Германы Бундеслиг , АНУ болон Австрали , Азийн зарим лигүүдэд нэвтэрсэн энэхүү технологийн дэвшил нь Дэлхийн бүх лигүүдэд хэрэгжиж эхлэх нь зөвхөн цаг хугацааны асуудал биз ээ.
Л.Анхбаяр