Орост зээл төлөөгүйн улмаас хилээр гарахыг нь хориглосон иргэдийн тоо 2018 оны эхэн үеэс 6 сая хүртэл нэмэгджээ.
Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хоригийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ талаар тус албаны дарга Дмитрий Аристов даваа гарагт Төрийн думын аюулгүй байдал, авлигын эсрэг үйл ажиллагааны хорооны хурал дээр мэдээлсэн байна.
Түүний хэлснээр Оросын хилээр гарахыг нь хориглосон хүний тоо 2017 оны мөн үетэй харьцуулахад 62 хувиар нэмэгджээ. Жилийн туршид шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зээл төлөгчдөөс 485 тэрбум рубль /18.4 их наяд төгрөг/ цуглуулсан талаар Аристов мэдээллээ.
Түүний үр дүнд тэтгэмж /хүүхдийн болон бусад тэтгэмж/ төлөөгүйн улмаас зорчих эрхээ хасуулсан хүмүүс 5 тэрбум рубль, жолоодох эрхээ хасуулсан хүмүүс 2 тэрбум рубль төлсөн байна.
Энэ мэтчилэн өр барагдуулах механизмыг өргөжүүлэх шаардлагатай байна хэмээн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захирал хэллээ.
Тэрбээр зээлээ төлөхгүй байгаа иргэдийн тээврийн хэрэгслийг нь бүртгэхгүй байх, жолоодох эрхийн шалгалтад оруулахаас татгалзах болон нийгмийн чухал ач холбогдолгүй бусад үйлчилгээ үзүүлэхээс татгалзах зэргээр арга хэмжээ авч болох талаар дурдсан байна.
Орост зорчих эрхийг хязгааралах тухай заалт 2005 оноос хэрэгжиж эхэлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 30 мянган рублиэс дээш /1.1 сая төгрөг/ хэмжээний өр зээл, татвар, торгууль төлөөгүй иргэдийн зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах боломжтой юм байна.
Хэрвээ зээлдэгчид хоёр сар болон түүнээс дээш хугацаагаар төлөхгүй бол 10 мянган рубль байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид тэдний зорчих эрхийг нь хязгаарлах эрхтэй аж. Ийм хэмжээний мөнгөн дүн бүхий тэтгэмж төлөөгүй иргэдэд ч энэ заалт хамаатай ажээ.
Эх сурвалж: DW