Арваннэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 25.9 хувиар өсөж, 18.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 24 орчим хувиар өсөөд байна. Мөн нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 20.5 хувиар өсөж, 12.5 их наяд төгрөгт хүрчээ.
Хэдий тийм боловч чанаргүй зээлийн хэмжээ хоёр их наяд төгрөгт хүрч, нийт өрийн үлдэгдлийн 12.4 хувийг эзэлсэн нь анхаарал татаж байгаа юм. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 911 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Чанаргүй зээл огцом өсөхөд Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээ нөлөөлсөн гэж Монголбанк мэдээлж байна.
Суурь хүчин зүйлийг нь авч үзвэл макро эдийн засгийн уналт, чанаргүй активын зах зээл хөгжөөгүй, зээлийн хэт өндөр өсөлт зэрэг нь чанаргүй зээлийн өсөлтөд нөлөөлсөн гэж Төв банк мэдээллээ. Тухайлбал, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарын чанаргүй зээл 2016 оноос өсөж эхэлсэн байна.
Ирэх онд Монголбанк чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэхээр Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгаад байгаа юм. Энэ хүрээнд хувийн хэвшил давамгайлсан актив удирдлагын компани байгуулахаар төлөвлөж байна.
Б.Бямбасүрэн